Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ


6-р сарын 11
17 цаг 48 минут

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын Хятадын Ардын Банкны Ерөнхийлөгч Пан Гуншэнтэй зургаадугаар сарын 9-ний өдөр хийсэн уулзалтын үеэр  mBridge төслийн үндсэн гишүүнээр нэгдэх баримт бичигт Төлбөрийн систем, технологийн газрын захирал Э.Анар гарын үсэг зурж, Монголбанк төслийн Удирдах хорооны гишүүн боллоо.

 

mBridge нь Олон улсын төлбөр тооцооны банк (BIS), Хонг Конгын валютын газар, АНЭУ-ын Төв банк, Хятадын Ардын банкны Дижитал валютын хүрээлэн, Тайландын Төв банк, Саудын Арабын Төв банк хамтран хөгжүүлж буй төсөл юм. Төсөл нь нийтлэг тархсан дэвтэр технологи (DLT)-д суурилсан платформоор дамжуулан төв банкууд өөрсдийн төв банкны цахим мөнгийг (CBDC) ашиглан хил дамнасан төлбөрийг бодит цагийн горимд, цаг хугацаа болон байршлаас үл хамааран гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Ингэснээр төлбөр тооцооны зардлыг бууруулах, гүйлгээний хурдыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх боломж бүрдэх юм.

 

Одоогийн байдлаар mBridge төслийг 30 гаруй улсын төв банк болон олон улсын байгууллага ажиглагч гишүүний хувиар даган оролцож байна. Харин Монголбанк үндсэн гишүүнээр элсэж, Удирдах хорооны бүрэлдэхүүнд орсноор төслийг үүсгэн байгуулагч талуудын адил эрх, үүргийг хэрэгжүүлж, төслийн хөгжлийн чиглэл, бодлого болон шийдвэр гаргах үйл явцад хамтран оролцох боломжтой болж байна.

 

Энэхүү гишүүнчлэл нь Монгол Улсын хил дамнасан төлбөр тооцооны дэд бүтцийг олон улсын дэвшилтэт технологитой уялдуулан хөгжүүлэх, төв банкны цахим мөнгөний чиглэл дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын санхүүгийн интеграцад оролцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ1 цаг 20 минутын өмнө"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"1 цаг 20 минутын өмнөБНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө1 цаг 20 минутын өмнөЭнэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно1 цаг 21 минутын өмнөГэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно1 цаг 22 минутын өмнө“Монголын уран нугаралтын чуулга уулзалт - 2026” энэ сарын 19-нд эхэлнэ1 цаг 23 минутын өмнө504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ1 цаг 23 минутын өмнөХарааны бэрхшээлтэй иргэдийн маргаан хурцдаж, салбарын сайдад шаардлага хүргүүллээ1 цаг 25 минутын өмнө“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард нээнэ1 цаг 26 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ6 сар 10. 12:56Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна6 сар 10. 12:54Махны үнэ өссөнөөс цувдай эрэлттэй болж 35000 төгрөгт хүрэв6 сар 10. 12:52
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.