ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ХҮРСЭН ЭМЭГТЭЙ УЛСТӨРЧ НИЙГМИЙН ХЯНАЛТАД ИЛҮҮ ӨРТӨЖ, НЭР ХҮНД, ХҮНИЙХЭЭ ХУВЬД ХОХИРЧ БАЙНА


11-р сарын 15
15 цаг 29 минут

Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн нэгдэл, сүлжээд хэрхэн хамтран ажиллаж буй талаар танилцууллаа. 

Мэдээллийн хурлын эхэнд Жендэрийн Үндэсний Хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр "1992 оноос хойш УИХ-ын найман удаагийн сонгууль болсон. Эдгээрт нийт 605 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй. 1992 онд УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 байсан бол 2016, 2020 онд 17.1 хувь болсон. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр дүн боловч дэлхийн болон бүс нутгийн дунджаас 4-8 хувь доогуур байгаа. 

Эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх шаардлагатай. Яагаад эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олон байх ёстой вэ, яагаад 50 хувьд хүрэх ёстой вэ гэдэг асуулт нь өөрөө жендэрийн хэвшмэл ойлголт" гэв.

Учир нь хүн амын тал хувь, сонгогчдын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч шийдвэр гаргах түвшинд оролцох хувь бага байгаа тул үүнийг нэмэгдүүлэхэд анхаарах аж. 

Харин эмэгтэйчүүд улс төрд орох, нэр дэвших, албан тушаалд хүрэхэд хэвшмэл ойлголтууд, санхүүжилтийн байдал зэрэг нь тээг тушаа болж буйг хуралд оролцсон талууд онцолж байлаа. 

"Эрх зүйн орчин, уламжлалт ойлголт нь эмэгтэйчүүд нөөц боломжоо бүрэн ашиглахад асар их саад бэрхшээл болдог"

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Өнөөдөр үйлчилж буй эрх зүйн орчин, соёлын зарим уламжлалт ойлголт нь эмэгтэйчүүд нөөц боломжоо бүрэн ашиглах, нийгмийн хөгжилд эзэмшсэн мэргэжил боловсролоо зарцуулахад асар их саад бэрхшээл болдог. Тэр дундаа эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байна. Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль 2011 онд батлагдсан ч олон зүйл заалт нь одоо болтол хэрэгжиж чадаагүй. 

Олон улсын байгууллагуудаас Монголын улс төрийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага байна гэж зөвлөдөг. Иймд УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооноос Улс төрийн намын тухай хууль, намын санхүүжилтийн тухай асуудлыг реформын чанартайгаар өөрчлөхийг зорьж байна" гэлээ. 

Улс төрийн намын тухай хуулийг шинэчилснээр санхүүжилтийг шилэн болгох, улс төр дэх авлигын асуудлыг ил болгох ач холбогдолтойгоос гадна хамгийн чухал зүйл нь жендэрийн тэгш байдлыг хангах юм хэмээн тэрбээр нэмж хэлсэн юм. 

Илейн Конкевич: Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 35-40 хувьд хүргэхэд хамтарч ажиллана

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллахаа өнөөдөр илэрхийлсэн юм.

Тус хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкевич "Монголын эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй, цалин хөлсгүй, тэгш бус халамж, асаргааны үүрэг хүлээдэг, дэмжлэггүй хууль зэрэг эрх зүйн орчин, давхар стандарт болон жендэрт суурилсан хэвшмэл ойлголт зэрэг нь эмэгтэйчүүд улс төрд орох тэгш боломжийг бүрдүүлэхгүй байна. 

Цаашилбал шийдвэр гаргах түвшинд хүрсэн эмэгтэй улс төрч нь нийгмийн хяналтад илүү өртөж, нэр хүнд, хувь хүнийхээ хувьд ихээхэн хохирол амсдаг хэвээр байна. Энэ нь илүү олон эмэгтэйг ийм замналаар явахад нь тээг болж буй нэг бэрхшээл" гэлээ. 

Иймд шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихийн тулд дараах байдлаар хамтран ажиллахаа илэрхийлэв. Тухайлбал,

  • эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 35-40 хувьд хүргэх
  • улс төрийн нам зэрэг холбогдох байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангахад тэргүүлэх ач холбогдол өгөх
  • сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэйчүүдийг бүх шатанд дэмжих
  • манлайлагч болох хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийн талаар мэдлэг ойлголтыг түгээх зэрэгт хамтрах аж. 

"Улс төрийн 10 мэдээллийн нэг дээр нь л шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг дурдаж оруулж байна"

Харин дээр дурдсан зорилтыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоог их байгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тэргүүн Г.Гүнжидмаа онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа4 минут 46 секундын өмнөАрвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ7 минут 50 секундын өмнөХууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно6 сар 12. 14:38Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 12. 14:14Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна6 сар 12. 14:13"ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тал дээр хувийн хэвшлүүдэд орон зай олгоно"6 сар 12. 14:12Олон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно6 сар 12. 14:08Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ6 сар 11. 17:48"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"6 сар 11. 17:48БНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө6 сар 11. 17:47Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 17:46Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 17:46
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.