BTS хамтлагийн гишүүний гээсэн малгайг зарахыг завдсан хүнийг Сөүл хотын цагдаагийн газар шалгаж эхэлжээ


11-р сарын 16
10 цаг 40 минут

BTS хамтлагийн гишүүн Жүнкокын гээсэн малгайг зарахыг завдсан гадаад харилцааны яамны ажилтан асан хүнийг шалгаж эхэлснээ Өмнөд Солонгосын нийслэлийн цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Сэжигтэн поп одын малгайг хуучин эд зүйлс зардаг онлайн сүлжээнд 10 сая воноор ($7,562) зарахаар аравдугаар сарын 17-ны өдөр зар байрлуулж байсан гэнэ.

Ингэхдээ уг малгайг паспорт авахаар Сөүл хот дахь гадаад хэргийн яамны байранд ирэхдээ Жүнкок орхиж явсан болохыг тайлбарлажээ.

Гэвч энэхүү мэдээлэл хүмүүсийн анхаарлыг татаж, ширүүн шүүмжлэл өрнөсөн тул сэжигтэн зараа устгаад цагдаагийн газарт сайн дураараа очиж буруугаа хүлээсэн байна.

Хэргийг Сөүл хотын Сочу дүүргийн цагдаагийн хэсэг хариуцан шалгаж эхэлжээ.

Сэжигтэн зарыг нийтлэхээсээ өмнө гадаад хэргийн яамнаас гарсан байсныг мөрдөгчид мэдээлсэн байна.

BTS хамтлагийн менежментийг хариуцдаг агентлаг хураагдсан малгай Жүнкокынх мөн бөгөөд гадаад хэргийн яаманд очихдоо гээсэн нь үнэн болохыг баталжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ7 цаг 3 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ7 цаг 4 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав7 цаг 4 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ7 цаг 5 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно7 цаг 5 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа7 цаг 5 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ7 цаг 6 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ7 цаг 7 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ7 цаг 7 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна7 цаг 8 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.