Хасын Хүлэгүүд: Танилцах үдэшлэг дууслаа, сайн уу, Дубай?


6-р сарын 2
14 цаг 02 минут

BCL Asia буюу Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн шигшээ тоглолтууд Улаанбаатар хотноо боллоо. Өнгөрсөн жилээс эхлэн Монголын дээд лигийн түрүү, үзүүр багууд Азийн шилдгүүдтэй өрсөлдөж эхэлсэн түүхтэй. Эхний жилдээ туршлага дутаж, танилцах дадлага хийсэн бол энэ жил жинхэнэ утгаараа өрсөлдөв. Ялангуяа Хасын Хүлэгүүд баг хэсгийн шатнаас эхлэн өрсөлдөгчдөө илүүрхэж, эцэст нь эх орондоо аварга болж чадлаа.

Хүлэгүүд баг хагас шигшээд NBA-ийн супер од Жэйсон Тэтумын аав Жастин Тэйтумаар удирдуулсан Индонезийн аварга Пелита Жаяаг хожиж, Азийн аваргуудын лигийн үндсэн шатанд өрсөлдөх эрхээ авсан.

Харин финалд Тайванийн аварга Таоюань Пайлотс багийг буулган авч, зүүн бүсийнхээ аварга багаар тодорчээ. Финалын тоглолтод Монголын аваргуудын легионер Иан Миллер онцгойрч, 30 оноо авсан бөгөөд эгзэгтэй мөчүүдэд багтаа хэрэгтэй шийдвэрүүдийг гаргаж, хожилд хувь нэмрээ оруулсан аж. Энэ ч үзүүлэлтээрээ финалын "Үнэ цэнтэй тоглогч"-оор шалгарсан.

Тоглолтын дараа Хүлэгүүдийн дасгалжуулагч Э.Ариунболд "Өнгөрсөн жил Азийн аваргуудын лиг бидэнд шинэ лиг байсан. Тэр үед бидэнд олон улсын туршлага гээд байх юм байгаагүй. Гэхдээ бидний энэ жилийн менежментийн зорилго бол амжилтаа ахиулах байсан" гэсэн юм. Харин Иан Миллер "Энэ шагнал надад их зүйлийг өгүүлж байна. Энд байгаа бүх хүнд л ихийг өгүүлж байгаа. Бид үүний төлөө зорьсон. Хүлэгүүд баг, Монголын сагсан бөмбөгийн лиг үүний төлөө зүтгэсэн" гэлээ.

АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГ

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тив бүрийн шилдэг клубуудыг тодруулах тэмцээнийг сүүлийн жилүүдэд зохион байгуулж байгаа. Азийн аваргуудын лиг гэх нэршлээрээ хоёр дахь жилдээ болж буй тус тэмцээний өнгөрсөн жилийн аварга нь Ливаны Аль Рияади байв.

Дубай хотноо зургадугаар сарын 7-ноос 13-ны өдрүүдэд болох тэмцээнд дараах есөн баг өрсөлдөнө.

  • Хятадын лигийн аварга –  Чжэцзян Лайонс
  • Японы лигийн аварга – Үцүномияа Брекс
  • Өмнөд Солонгосын лигийн аварга – Чанвон ЛЖ Сакерс
  • Филиппиний лигийн аварга – Мералко Болтс
  • Баруун Азийн супер лигийн аварга – Аль Рияади
  • Баруун Азийн супер лигийн дэд аварга – Табиат
  • Зохион байгуулагч орны аварга – Шабаб Аль Ахли
  • Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн аварга – Хасын Хүлэгүүд
  • Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн дэд аварга – Таоюань Пайлотс

Дээрх есөн багийг гурван хэсэгт хуваасан бөгөөд өндөр амжилттай найм нь плей-оффын шатанд шалгарна. Хүлэгүүдийн тухайд Хятадын аварга Чжэцзян Лайонс болон баруун Азийн супер лигийн дэд аварга Табиат гэсэн багуудтай нэг хэсэгт оржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО2025, 12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО2025, 12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ2025, 12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА2025, 11 сар 21. 13:29“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилогдлоо2025, 11 сар 20. 13:29“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ2025, 11 сар 19. 13:29"ААНОАТ-ын тухай хуулийн шинэчлэл" сэдвээр сургалт зохион байгууллаа2025, 11 сар 11. 13:29Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай2025, 11 сар 10. 13:29Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2025, 11 сар 8. 13:29Олон Улсын Astro Geo компанийн JORC стандартын суурь сургалтад хамрагдлаа2025, 11 сар 7. 13:29
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.