Хиймэл оюун, шинжлэх ухааны паркийг хамтран хөгжүүлэхийг дэмжжээ


3-р сарын 27
14 цаг 25 минут

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Хайнан мужийн Боао хотноо зохион байгуулж буй Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож байна.

 

Сайд Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшянтай хийсэн албан ёсны уулзалтын үеэр хоёр улсын харилцаа ойлгомжтой, тодорхой байх, харилцан бие биенээ дэмжиж ажиллахыг илэрхийлж, гурван чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлснийг ЭЗХЯ мэдээлэв.

 

Тодруулбал, хил холболтыг өргөжүүлэх, экспортын тогтвортой байдлыг хангах, гурван улсын эдийн засгийн коридорын төслийг эрчимжүүлэх, эрчим хүч, бусад аж үйлдвэрийн салбарыг болон хиймэл оюун, шинжлэх ухааны паркийг хамтран хөгжүүлэхийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд бүрэн дэмжиж, хоёр улсын иргэдэд ашиг тустай байх бүх санал санаачлагад хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрш орны эдийн засгийн давуу талыг ашиглан ногоон хөгжлийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа2 цаг 31 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна2 цаг 32 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна2 цаг 33 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана2 цаг 33 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ2 цаг 34 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ2 цаг 34 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна2 цаг 36 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө2 цаг 37 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ2 цаг 37 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав2 цаг 38 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.