Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульцийг хүлээн авч уулзлаа


10-р сарын 25
13 цаг 29 минут

ХБНГУ-ын Фрийдрих-Эбертийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сангийн тэргүүн Мартин Шульцийг хүлээн авч уулзлаа.

Германы улс төрийн ууган сан болох Фрийдрих-Эберт сан Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үйл явцыг дэмжиж, иргэдийн улс төрийн оролцоог дээшлүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих, эмэгтэйчүүд-залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ.

Цаашид нийгмийн шударга ёс, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хэвлэл мэдээлэл, энх-тайван, аюулгүй байдал болон парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульц Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улсад анх удаа ирсэн гэдгээ онцолж, Монгол Улс, монголчууд ирээдүйгээ гэгээлгээр харах олон шалтгаан бий гэж харж байгаагаа хэллээ. Ялангуяа, Монголын оюутан, залуустай уулзах үеэр өөдрөг, нээлттэй сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй байсныг анзаарснаа хэлж, цаашид сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллахад таатай байх болно гэв.

Фрийдрих-Эбертийн сан нь Герман Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч Фрийдрих Эбертийн гэрээслэлийн дагуу 1925 онд байгуулагдсан. Ардчиллын үндсэн гурван үнэт зүйл болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр үйл ажиллагаа нь суурилдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ1 цаг 52 минутын өмнөОлон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ1 цаг 52 минутын өмнөХос бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулав1 цаг 52 минутын өмнөЭрчим хүчний станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна1 цаг 54 минутын өмнөМонголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ1 цаг 54 минутын өмнөАН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов1 цаг 56 минутын өмнөНэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ1 цаг 57 минутын өмнөЦахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна1 цаг 57 минутын өмнөЗуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа1 цаг 58 минутын өмнөӨвлийн идшээ бэлтгэхээс өмнө өдөр тутмын хэрэгцээгээ хангах нь чухал болжээ1 цаг 59 минутын өмнө26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.