ДЦС-3 гарсан галын шалтгаан тодорхой болоогүй байна


6-р сарын 4
13 цаг 17 минут

ДЦС-3 гарсан галын шалтгаан тодорхой болоогүй байна

Дулааны гуравдугаар цахилгаан станцад гарсан галын дүгнэлт гарсан эсэх асуудлаар Цагдаагийн байгууллагаас тодрууллаа. Ингэхэд, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар, гал гарсан шалтгаан тодорхой болоогүй байна гэв.


Дулааны гуравдугаар цахилгаан станцын турбин цехэд энэ сарын 2-ны өдөр 00:27 цагт гал гарсан. Энэ үеэр тухайн станцад 20 гаруй жил ажилласан инженер залуу нас барсан талаар бид мэдээлсэн. ДЦС-3 2015 онд Чингис бондын санхүүжилтээр 50 мВт-ийн хүчин чадалтай шинэ турбин генератор суурилуулсан байдаг. Уг суурилуулсан генератор шатаж дахин ашиглах боломжгүй болсон гэх албан бус мэдээлэл бий.

Дулаан гуравдугаар цахилгаан станц 1965 онд байгуулагдсан. Өдгөө 60 жил болж буй. Өнөөдрийн байдлаар өндөр даралтын тавдугаар турбин ашиглалтын хугацаа дуусч ашиглахгүй байгаа. Мөн долдугаар турбины хугацаа дуусаж байгаа.

Түүнээс гадна нам даралтын 12 мегаваттын дөрвөн турбин бүгд ашиглалтад дууссан. Төвийн эрчим хүчний системд зургаан цахилгаан станц холбоотой байгаагаас 220Мв-тай тэнцэх хэмжээний турба генераторууд ашиглалтын хугацаа дууссан, хэзээ мөдгүй осол гарахад бэлэн сүүлийн хэдэн жил болсон гэдгийг салбарын сайд нь мэдээлсэн.

Гэтэл тус станцыг хариуцаж авч яваа удирдлагуудын зүгээс осолтой холбоотой ямар ч тайлбар мэдээлэл өгөөгүй байна. Салбарын сайд нь ёс зүйн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдээд буй. Улс орны эрчим хүчийг хангадаг ганц станц нь хэдийн хүчин чадлаа дийлэхээ больсон, дээрээс нь том хэмжээний улсад хохирол учруулахуйц осол гэмтэл гарсан бол албан тушаалаа өгөөд асуудал шийдэгдэхгүй байлтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО2025, 12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО2025, 12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ2025, 12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА2025, 11 сар 21. 13:29НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ2025, 10 сар 22. 14:20800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ЭНЭ САРД УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА2025, 10 сар 14. 13:29НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ2025, 10 сар 10. 13:29А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА2025, 9 сар 20. 13:29ХҮНДЭТГЭЛИЙН ХОРИГ2025, 9 сар 17. 10:37Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог2025, 8 сар 21. 15:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.