32 дахь ерөнхий сайдыг суудлаас нь буулгах хүртэл ямар үйл явдлууд хэрхэн өрнөв?


6-р сарын 3
16 цаг 52 минут

32 дахь ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнийг суудлаас нь буулгах хүртэл ямар үйл явдлууд хэрхэн өрнөв?  Эргэн санацгаая.
2025-03-17-ноос 18-нд шилжих шөнө
"Ноорог креатив студио"-д шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажилчдын утас, хард зэргийг хураан авчээ. О.Уламсайхан "Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулсан гэсэн шалтгаанаар шалгалаа. Бидэнд өмгөөлөгчтэй маань уулзуулах боломж олгоогүй. Бид өмнө нь арванхоёрдугаар сарын 31-ний өдөр мөн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт ирж байсан. Гомдол гаргагч нь чатаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаж, бидний хийдэг бичлэгээс болж хүн амиа хорлох гээд байна гэж мэдүүлжээ" гэв.

2025-03-19
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр  шалгагдаж байгаа нэг этгээдийн зургаан дансаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжжээ. Үүнтэй холбоотойгоор 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хэргийн заалт буюу бусдыг амиа хорлоход хүргэсэн заалтаар шалгагдаж байгаа. Цаана нь хохирогч бий. Энэ мэдээллийг баталгаажуулсны үндсэн дээр олон нийтэд мэдээлэл өгч байна" гэв.

2025-03-24
"Ноорог Креатив студио" ХХК-д холбогдох ХЭҮК-ын дүгнэлтийг Комиссын гишүүн Г.Нарантуяа, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар танилцуулав. 

"Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй хэрэгт шууд оролцохгүй ч хөндлөнгийн хяналт тавьж ирсэн. Бид хэрэгтэй холбоотой дүгнэлт гаргахгүй. Бид “Ноорог”-ий ажилтнууд, тэдний өмгөөлөгч болон ЦЕГ-аас олон нийтэд өгсөн бүх мэдээллийг цуглуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл, прокурорын зөвшөөрөлтэй эсэх, хэний гомдлоор хэргийг шалгасан, хэлэн хүнийг ямар төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгааг тодруулсан" гэв.

2025-04-25
Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад "С.Баярцогтод хариулъя" гэж ёжлов.
2025-05-09
Нүүр номын "Ажлаа хий" хуудсанд О.Тэмүүлэнгийн сүйт бүсгүйдээ өгсөн бэлгүүдийн үнэ, зургийг анхлан нийтэлжээ. Энэ хуудас 2023 оны арванхоёрдугаар сараас хойш идэвхгүй байсан байна.

2025-05-14
Огцрох амархан жагсаал Төв талбайд эхэлж, "Ноорог креатив студио"-гийн үүсгэн байгуулагчид зохион байгуулагчаар ажиллав.   

2025-05-14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг иргэн Г.Доржтүвлэн uih.mn цахим хуудсанд нээлттэй байршуулав. Нийт 59457 хүн гарын үсэг зуржээ.     

2025-05-19
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ж.Золжаргал, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нар "Огцрох амархан" жагсаалд оролцон, гарын үсгээ зурав. Дараа нь Д.Энхтүвшин, Д.Ганбат гишүүн нэмэгдэв.

2025-05-22
МАН-ын VI бага хурал болж, АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах нь зүйтэй гэж үзсэнээ шийдэв.Тус намын бага хурлын 479 гишүүний 70 хувь буюу 320 орчим гишүүн хуралдаа иржээ. Нууцаар санал хураахад тэдний 62 хувь нь одоогийн хамтарсан Засгийн газрыг тараах нь зөв гэсэн байна.

2025-05-23
МАН-ын бага хурлын шийдвэрийн дараа АН-ын дарга Л.Гантөмөр намын даргын ажлаа хүлээлгэн өгнө гэв.

2025-05-26
"Огцрох амархан" жагсаалын зохион байгуулагчдын нэг Ж.Өнөмөнх "Өнгөрсөн өдрүүдэд үйл ажиллагаанууд давхацлаа, сөрөг жагсаал боллоо. Хамгийн эхний шаардлагаа бүгдээрээ саная. Орлогоо л нотол шүү дээ. Орлогоо нотлохоос бусад бүх зүйлийг хийчихлээ, засаг, төр намын асуудал яригдаж байна.

Зүгээр л орлогоо нотлох асуудлыг ингэж хүндрүүлсэн. Монгол ардчилсан улс, тиймээс иргэд шаардлага тавьж байсан бол засаглалын тэргүүн хариу өгөх үүрэгтэй. Гэтэл 13 хоногт Ерөнхий сайд, МАН-ын бага хурлаас, ер нь төрөөс ямар хариу өгөв?" гэв.

2025-05-27
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа  Бидэнд айгаад байх юу ч байхгүй. Хулгай хийсэнгүй, тендер авч мөнгө угаасангүй. Биднийг "MCS" компанийн хамаарал бүхий жагсагчид гэж үзэж байвал шалга л даа. Цагаа тулахаар тэгж чадахгүй байгаа юм. Бид нар Ерөнхийн сайдын бэрд 20 сая төгрөгийн цүнх авч өгөөд нисдэг тэргээр аялуулсан юм уу? Сүүлдээ бид нар ч буруутай юм уу гэмээр гайхаж байна. Эцсийн эцэст "Баяраа өөрөө л ойччихсон шүү дээ."  гэж ярив.

2025-05-28
АТГ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн гэр бүлийн хүн болон ах Ж.Мэндбаярыг дуудаж, байцаалт авсан. Маргааш 11.00 цаг гэхэд бүх баримт, нотлох баримтаа цуглуулж ир гэсэн хэмээн УИХ-ын гишүүн мэдэгдэв.

2025-05-28
Засгийн газрын /2025.05.28/ ээлжит хуралдаанаар Хамтарсан Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, эсэх асуудлыг кабинет дотроо хэлэлцжээ. Ерөнхий сайдыг Бага хурлаар бус УИХ-аар томилсон. Ерөнхий сайд томилогдохдоо УИХ-д Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг оруулдаг. Иймээс хамтарсан Засгийн газар үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эсэх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг сайд нар 100 хувь дэмжиж саналаа өгчээ. 

2025-05-29
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2025.05.29) “Огцрох амархан” жагсаалын жагсагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцлоо.

2025-05-29
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим сүлжээгээр байр сууриа илэрхийлж, "Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд яригдах болсонтой холбогдуулан байр сууриа тодорхой илэрхийлье.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэв.

2025-06-02
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх, эсэх тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаанд нууцаар санал өгсөн иргэдийн олонх нь итгэл үзүүлэхгүй гэж шийдвэрлэлээ.    

2025-06-03
"Огцрох амархан" жагсаалын хаалт болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ3 сар 13. 15:38Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна3 сар 13. 15:37Шуудангийн илгээмжээр хар тамхи нэвтрүүлсэн иргэнд ял оноов3 сар 13. 15:36Өдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна3 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тогтоожээ3 сар 13. 15:33Менингококкийн халдварын улмаас Ховд аймагт долоо настай хүүхэд нас баржээ3 сар 13. 15:32Nebius компанид NVIDIA 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна3 сар 13. 15:26Мөрөөдлөө биелүүлсэн "Далайн эргийн охин"3 сар 13. 15:23Шатрын жендэрийн тэгш байдлын индексээр Монгол тэргүүллээ3 сар 13. 15:22АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно3 сар 12. 17:11Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ3 сар 12. 17:09Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ3 сар 12. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.