Л.Оюун-Эрдэнэ Д.Содномоос хойш хамгийн урт хугацаанд Засгийн газрыг тэргүүлж байна


6-р сарын 2
14 цаг 07 минут

"Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 28-ны лхагва гарагт УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Төсөлд   

Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хамтарсан Засгийн газар нь 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын шинэчлэл, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудыг "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" уриан дор хэрэгжүүлж, эхний бодит үр дүнг гарган ажиллаж байгаа боловч үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх, дэвшүүлсэн бодлого зорилтоо тогтвортой тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хамтын хариуцлагын зарчим, улс төрийн соёлын хувьд Монгол Улсын их хурлын бүрэн эрхийг хүндэтгэн, итгэл хүлээлгэх эсэх асуудлыг ард түмний төлөөллийн төв байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Асуудлыг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье гэжээ.             
 Л.Оюун-Эрдэнэ Д.Содномоос хойш хамгийн урт хугацаанд Засгийн газрыг тэргүүлж байна

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхлэв.

Тус байнгын хорооны даргаар Ж.Бат-Эрдэнэ (МАН) ажилладаг. Байнгын хорооны гишүүд:

Байнгын хорооны МАН-ын гишүүд:

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Б.Баярбаатар, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, О.Номинчимэг,  Э.Болормаа, С.Зулпхар,  Л.Энх-Амгалан, Н.Учрал

Байнгын хорооны АН-ын гишүүд: С.Ганбаатар,  Ж.Баярмаа, О.Алтангэрэл, Л.Гантөмөр, Э.Одбаяр, Ө.Шижир, О.Цогтгэрэл, Ц.Туваан
Байнгын хорооны ХҮН-ын гишүүд: Ж.Золжаргал, Л.Энхнасан, Т.Доржханд
Бусад: Б.Батбаатар, Н.Номтойбаяр

Эдгээр гишүүдээс УИХ-ын гишүүн, ХҮН-ын гишүүн Ж.Золжаргал л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотлуулж, огцрох ёстой гэж үзэн, "Огцрох амархан" жагсаалд оролцогчидтой нэгдэн, өргөдөлд гарын үсэг зурсан юм.        

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн биш УИХ-ын гишүүд энэ хуралд өөрийн хүсэлтээр оролцох эрхтэй. Гэхдээ саналын эрхгүй юм. 


Эргэн санавал УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2021-01-30-нд Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнээ танилцуулж, ажилдаа орсон. Ингэснээр тэрээр Монгол Улсын 32 дахь ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн юм.  Тэрээр дөрөв дэх жилдээ гүйцэтгэх засаглалыг тэргүүлэн ажиллаж байна.  

Л.Оюун-Эрдэнэ Думаагийн Содномоос хойш хамгийн урт хугацаанд Засгийн газрыг тэргүүлж байна. Думаагийн Содном 1984-1990 оны хооронд, таван жил 99 хоног энэ үүргийг гүйцэтгэжээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.