Улсын хоёрдугаар төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа хийлээ


4-р сарын 23
14 цаг 45 минут

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2025 оны гуравдугаар сарын 8-нд амжилттай хийв.  

Уг мэс заслыг УХТЭ-ийн эмч нар Солонгосын “Самсунг медикал” төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонгманаар удирдуулсан баг, УНТЭ болон ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нарын зөвлөмжтэй хийжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгүүлсэн үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарч дараагийн хяналтад шилжсэн байна. 

Мэс заслаар донорын элгийг Дурангийн мэс заслын аргаар авч шилжүүлэн суулгасан нь Монголд гурав дахь тохиолдол болсноороо эрхтэнээ бэлэглэж буй эмчлүүлэгчид зовуурь бага, эдгэрэлт хурдан, хөнөөл багатай байгааг албаныхан хэлэв. 

Энэхүү мэс заслыг тус эмнэлэгт хийж эхэлснээр манай улсад тулгамдаж буй хүлээгдэл багасаж, гадаад орон руу зорих урсгалыг төдий чинээгээр бууруулж, эх орондоо дэлхийн чанартай тусламж үйлчилгээг авах олон давуу тал бүрдэж байна. 

Цаашид УХТЭ-т Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр бэлтгэж ажлаа хангаж байгаа аж. 

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр бэлтгэж ажлаа хийсэн юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Тэрэлжээс 156 тонн хог цэвэрлэжээ7 цаг 11 минутын өмнөЗавхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ7 цаг 11 минутын өмнөОйн хөнөөлт шавжийг агаарын хөлгөөр устгаж байна7 цаг 12 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн II шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ7 цаг 12 минутын өмнөСэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их "гэмтээдэг"7 цаг 13 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар тогтжээ7 цаг 14 минутын өмнөТэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 140 сая мод тарьжээ7 цаг 14 минутын өмнөМонголбанк өнгөрсөн сард 3,058 кг үнэт металл худалдан авчээ7 цаг 15 минутын өмнөАравдугаар ангийнхан гурав, 11, 12-р ангийн сурагчид гурван хичээл сонгон судална7 цаг 24 минутын өмнөНалайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина7 цаг 25 минутын өмнөЧингис хаан үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ9 сар 1. 17:06Нутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна9 сар 1. 17:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.