"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"


4-р сарын 26
14 цаг 53 минут

Манай улсын эрчим хүчний салбарт хүндрэлийг арилгахад жижигхэн хүчин чадлын цахилгаан станцууд байгуулах нь зүйтэйг эрчим хүчний шинжээч Л.Жамбаа ярьж байв. 

Мөн Английн компанийн хийсэн судалгаагаар дотооддоо урсгалтай голуудын 30-40 байршилд жижиг хэмжээний буюу 10-30 мВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих боломжтой гэж гарсан талаар дурдсан юм. 

Тэгвэл манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бичсэн нийтлэлдээ "Төв Азийн уулархаг нутгаас Пакистан хүртэл усан цахилгаан эрчим хүчний станц барихад тусалж байна" гэж онцолсон байв.

Иймд хоёр улсын хувьд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станц байгуулахад хамтран ажиллах боломж болон Их Британиас Монголд энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхол бий эсэхийг түүнээс тодрууллаа. 

Сайд Дэвид Камерон "Бид бүхний өмнө уур амьсгалын өөрчлөлт гэдэг томоохон бэрхшээл тулгараад байгаа. Үүнийг шийдэж, ногоон эрчим хүчний үүсвэртэй болоход нь Монгол Улсад туслахад Их хангалттай туршлага, технологитой компаниуд Их Британи улсад бий.

Монгол Улсын нүүрсхүчлийн хий ялгаруулалтын хэмжээ өндөр байгаа. Бууруулахад нь Их Британи улс туслахыг хүсэж байна.

Энэ чиглэлд хөрөнгө оруулахыг хүсэж байгаа бусад улс орноос ялгаатай нь бид Монгол Улсад ямарваа нэг шалгуур тавихгүй. Танай улсад тусалж, нүүрсхүчлийн хий болон агаарын бохирдлыг бууруулахад манай компаниуд өөрсдийн технологи, туршлагыг өгч, хөрөнгө оруулахад бэлэн байгаа. 

Ногоон эрчим хүчний үүсвэрийг гаргахад салхи, нар, усан цахилгаан станц барих нь Монгол Улсын ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад маш чухал үүрэгтэй. Манай улсын технологи, туршлагыг хүлээн авснаар Монгол Улсын ард иргэд ашиг тусыг нь хүртэх юм" хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.