ЦЕГ: “Зуны зугаа-113” тоглолтын үеэр 10 хутга хураан авсан


6-р сарын 2
15 цаг 08 минут

ЦЕГ: “Зуны зугаа-113” тоглолтын үеэр 10 хутга хураан авсан

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг “Зуны зугаа-113” нэртэй тоглолтын үеэр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 35 дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнээс 22 дуудлагыг эрүүгийн хэргийн бүртгэлд оруулан шалгаж байгаа.

Тоглолтын үеэр 140 цагдаагийн албан хаагч хяналт тавьж ажилласан. Улмаар 10 хутга, зодооны хэрэгсэл хоёрыг хураасан бол 18 хүнд алдсан, гээсэн зүйлийг нь хүлээлгэн өгсөн. Мөн насанд хүрээгүй ч архи согтууруулах ундаа хэрэглэсэн 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажиллалаа.

Одоогийн байдлаар тоглолтын үеэр хутга, мэсэнд өртөж, гэмтсэн гэх гурван иргэн бий. Биеийн байдал нь хэвийн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Шалгалт үргэлжилж байна” гэж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО2025, 12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО2025, 12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ2025, 12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА2025, 11 сар 21. 13:29НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ2025, 10 сар 22. 14:20800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ЭНЭ САРД УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА2025, 10 сар 14. 13:29НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ2025, 10 сар 10. 13:29А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА2025, 9 сар 20. 13:29ХҮНДЭТГЭЛИЙН ХОРИГ2025, 9 сар 17. 10:37Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог2025, 8 сар 21. 15:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.