"Ослыг нуух ямар ч шаардлага байхгүй"


6-р сарын 3
16 цаг 45 минут

"Ослыг нуух ямар ч шаардлага байхгүй"

Дулааны гуравдугаар цахилгаан станцын турбин цехэд өчигдөр /2025.06.02/ гал гарсан. Уг ослын улмаас 53 настай эрэгтэй амиа алдсан. Тэгвэл тус асуудалтай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн гэжээ.


УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Дулааны гуравдугаар цахилгаан станцад гарсан галын ослыг Эрчим хүчний яам нуун дарагдуулж байна. Салбар хариуцсан сайд нь энэ талаар мэдээлэл өгөх хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэрбээр, галын улмаас хүн нас барсан харамсаж байна. Уг асуудалтай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн.  Хэргийн газар дээр хуулийн байгууллагууд хяналт шалгалт хийж байгаа. Эрчим хүчний яамнаас ослын шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Мөн эрүүгийн хэрэг нээсэн. 2025 оны гуравдугаар сард "ТЭЦ-3"-ыг "Эрчис Монгол" компанийн мэдэлд шилжүүлсэн.

Харамсалтай үйл явдал боллоо.  УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, ослыг олон нийтээс нуусан гэж ярьж байна лээ. Нуух ямар ч шаардлага байхгүй.

Дулааны гуравдугаар цахилгаан станц нь 1965 онд байгуулагдсан, 60 жил болж байна.  Өндөр даралтын 5-р турбин ашиглалтын хугацаа дууссан, ашиглахгүй байгаа. Мөн 7-р турбин ч дуусаж байгаа. Түүнээс гадна нам даралтын 12 мегаваттын 4 турбин бүгд ашиглалтад дууссан. Төвийн эрчим хүчний системд зургаан цахилгаан станц холбоотой байгаагаас 220Мв-тай тэнцэх хэмжээний турба генераторууд ашиглалтын хугацаа дууссан, хэзээ мөдгүй осол гарахад бэлэн сүүлийн хэдэн жил болсон. Уг асуудлаар Засгийн газарт танилцуулга бэлдсэн байгаа" гэв.

Амиа алдсан эрэгтэйн хувьд тухайн станцад инженерээр ажилладаг байжээ. "ДЦС-3"-т /2025.06.02/гарсан гал гурван цагийн туршид үргэлжилж, үүрийн 03.21 цагт бүрэн унтраасан гэдгийг албаныхан хэлж байв.

Одоогоор гал гарсан шалтгаан, нөхцөл байдлыг тогтоохоор ОБЕГ болон ЦЕГ шалгалт хийж байгаа, шалтгаан нөхцөлийг тодорхой болгосны дараа олон нийтэд мэдээлэл өгнө гэж НОБГ-аас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ3 сар 13. 15:38Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна3 сар 13. 15:37Шуудангийн илгээмжээр хар тамхи нэвтрүүлсэн иргэнд ял оноов3 сар 13. 15:36Өдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна3 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тогтоожээ3 сар 13. 15:33Менингококкийн халдварын улмаас Ховд аймагт долоо настай хүүхэд нас баржээ3 сар 13. 15:32Nebius компанид NVIDIA 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна3 сар 13. 15:26Мөрөөдлөө биелүүлсэн "Далайн эргийн охин"3 сар 13. 15:23Шатрын жендэрийн тэгш байдлын индексээр Монгол тэргүүллээ3 сар 13. 15:22АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно3 сар 12. 17:11Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ3 сар 12. 17:09Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ3 сар 12. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.