Ли Жэ Мёны хэрэглэсэн бүхэн трэнд


6-р сарын 5
17 цаг 25 минут

Ли Жэ Мёны хэрэглэсэн бүхэн трэнд

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён Лхагва гаригт Ёнсан дүүрэг дэх ерөнхийлөгчийн оффисын үүдэнд машинаас буухдаа утасгүй чихэвчээ авч, хайрцаг руу нь хийсэн нь олны анхаарлыг татжээ. Яагаад гэвэл энэ нь Өмнөд Солонгосын улс төрийн хүрээллийнхний хувьд ховор үзэгдэл аж. Төрийн тэргүүнүүд дипломат арга хэмжээний үеэр орчуулгын зорилгоор л чихэвч зүүдэг. Өдөр тутамдаа чихэвч зүүсэн харагдах нь ховор.

Тиймээс Ли Жэ Мёны чихэвч тэр дороо л трэнд болох шинжтэй.

Лигийн сонгуулийн кампанит ажлын үеэр өмссөн байсан пүүз цахим ертөнцөд "од" болсноор зарагддаг дэлгүүрүүд нь нөөцөө шавхсан явдал болсон. Үүнээс улбаалаад "Lee goods" буюу "Лигийн хэрэглэдэг бүтээгдэхүүн" гэсэн утгатай хэллэг хүртэл гарсан байна. Түүний чихэвч дараагийн "Lee goods" болж магадгүй гэх таамаглал гарч ирэв.

Технологийн салбарынхны таамаглаж буйгаар Лигийн чихэвч "Apple"-ын 2022 оны есдүгээр сард худалдаанд гарсан "AirPods Pro 2" бололтой. Энэхүү чихэвч нь орчны дуу чимээг маш сайн тусгаарладаг. АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний захиргаа өнгөрсөн онд тус чихэвчийг сонсголын аппарат хэлбэрээр ашиглахыг зөвшөөрсөн юм.

Ли Жэ Мён "Apple"-ын бүтээгдэхүүнд дуртай гэдгээ эртнээс мэдэгдсээр ирсэн. Тэрбээр 2016 онд Соннам хотын даргаар ажиллаж байхдаа анх "iPhone" хэрэглэж эхэлжээ. "iPhone"-ыг тагнаж чагнах аюулын эсрэг аюулгүй бүтээгдэхүүн гэж тэр үздэг.

Сонирхуулахад, Ли Жэ Мён нь "YouTube"-ын "Gold Creator" батламжтай Өмнөд Солонгосын анхны улстөрч юм. Түүний технологийн мэдлэгтэй дүр төрх, өдөр тутамдаа орчин үеийн техник технологийг ашигладаг зэргийг харгалзан үзвэл "AirPods Pro 2" чихэвч дэмжигчдийнх нь зайлшгүй худалдаж авах ёстой бүтээгдэхүүн ч болж мэдэх юм.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО2025, 12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО2025, 12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ2025, 12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА2025, 11 сар 21. 13:29НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ2025, 10 сар 22. 14:20800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ЭНЭ САРД УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА2025, 10 сар 14. 13:29НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ2025, 10 сар 10. 13:29А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА2025, 9 сар 20. 13:29ХҮНДЭТГЭЛИЙН ХОРИГ2025, 9 сар 17. 10:37Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог2025, 8 сар 21. 15:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.