Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор “Ногоон хөгжлийн бодлого” баримт бичгийг баталж, энэ хүрээнд байгаль орчинд ээлтэй, эрчим хүч болон байгалийн нөөцийн хэмнэлттэй барилга байгууламж төлөвлөх, барих зарчим, үзэл баримтлалыг баталсан. Үүний дагуу “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Алсын хараа 2050” зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ногоон хөгжлийг эх орондоо нутагшуулах, дагаад барилга, хот байгуулалтын салбарт уг чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн нөхцөл бололцоог нэмэгдүүлэх, холбогдох барилгын норм ба дүрмүүдийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа.Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт өчигдрөөс /2022-05-25/хэвийн ажиллаж эхэлсэн. Улс хоорондын тээвэрлэлт эхэлж, экспорт импортын урсгал саадгүй боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 25-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол-Хятадын агаарын тээврийг ирэх зургадугаар сараас үе шаттай сэргээнэ Монгол Улс, БНХАУ-ын хооронд агаарын харилцааг сэргээх, хуваарьт нислэгийг эхлүүлэх боломж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Ковид 19 цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос одоог хүртэл зогсоод буй Монгол-Хятадын хоорондын агаарын тээврийг сэргээх эхний алхмыг тавьж, ирэх зургадугаар сараас хуваарьт нислэгийг үе шаттай эхлүүлнэ. Ингэснээр зорчигч тээврийн урсгал нэмэгдэж, агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт эдийн засгийн өсөлт гарах дэмжлэг бий болно гэж Л.Халтар мэдээллээ.Хятадын талаас ирэх зургадугаар сарын 1-ний өдрөөс хоёр талын агаарын тээвэрлэгчид Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд долоо хоног тутам нэг удаагийн нислэг үйлдэх боломжтой гэж мэдэгдсэн байна
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ын дагуу зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад өнөөдөр батламж гардууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ын дагуу зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад өнөөдөр батламж гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалт өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Их танхимд боллоо. Зөвлөлдөх уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, үг хэлэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч “Халамжаас хөдөлмөрт” суурь шинэчлэлийн хүрээнд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, бизнесийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгааг тэмдэглэлээ. Үндэсний статистикийн хорооны 2021 оны аж ахуйн нэгжийн тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 38 хувь нь эмэгтэй захиралтай байна