Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөлийн тэргүүн эгнээнд цахим орчны хяналтгүй хэрэглээ орж байна"


4-р сарын 3
15 цаг 42 минут

Прокурорын байгууллагаас өнгөрсөн онд 634 хүүхдэд холбогдох 469 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн талаар мэдээллээ.

"Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөлийн тэргүүн эгнээнд цахим орчны хяналтгүй хэрэглээ орж байна.

Өсвөр насны хүүхдүүд нэгнээ даган дуурайж, цахим орчинд насанд хүрээгүй хохирогчийн зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй нийтэлж, тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардан биед нь халдсан тохиолдлууд ч гарсан" гэдгийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ. 



Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат "Хүүхэд хамгааллын тухай хуульд үе тэнгийн дээрэлхэлтийн талаар тусгасан байдаг. Хэд хэдэн хүүхэд нэг хүүхдийн нэр төр, бие махбодод нь халдах, гадуурхах үйлдлээ биеэр болон цахимаар ялгаварлан дээрэлхэхийг хэлж байгаа. 

Бусдын биед халдсан тохиолдолд үйлдлээс шалтгаалаад Эрүү эсвэл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулах үндэслэл болж байна гэсэн үг.

Магадгүй ийм асуудалд холбогдсон тохиолдолд "Би насанд хүрээгүй юм чинь хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй" гэж ойлгож болохгүй ээ. Хуульд заасан үүрэг хариуцлагыг хэрэгжүүлж явах ёстой. Цагдаагийн байгууллагаас шалгана. Магадгүй хүүхдэд хариуцлага хүлээлгэхээргүй бол түүний хууль ёсны төлөөлөгч эцэг, эхээс бусдад учруулсан гэм хорыг арилгуулах, нөхөн төлүүлэх зохицуулалттай" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ7 цаг 48 минутын өмнөХятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?7 цаг 49 минутын өмнө“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв7 цаг 50 минутын өмнөГүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна7 цаг 52 минутын өмнөИраны эсрэг дайнд 37 тэрбумыг зарцуулжээ7 цаг 54 минутын өмнөМогойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг7 цаг 58 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ7 цаг 59 минутын өмнөХувийн сургуулиудын сул суудалд 2810 суралцагчийг хамруулна8 цаг 2 минутын өмнө3613 иргэн 204.9 тэрбумаар хохирчээ8 цаг 5 минутын өмнөАвто замын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэв8 цаг 5 минутын өмнөМонголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!7 сар 8. 12:44Оросууд олимпод, спортод эргэн ирэв7 сар 8. 12:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.