Улс төр

У.Хүрэлсүх: “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” нь охид эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо, байр суурийг улам бэхжүүлнэ8 сар 22. 14:34

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.   Тэрбээр “Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Эрхэмсэг хатагтай, ноёд оо, Мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад морилон саатаж, бидний санаачлан зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад  хүрэлцэн ирсэн салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.   Ирэх сард болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, 2025 онд тэмдэглэх “Бээжин+30” болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 дугаар тогтоолын 25 жилийн ойн бэлтгэлийг хангаж буй энэ үед Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна

Монгол, Словенийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа8 сар 20. 16:45

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар энэ сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Словенийн хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.   “МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ” Төрийн тэргүүн нар энх тайван, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг цогцлоох, уур амьсгалын зохистой байдал, хүн бүрийн эрхийг хангах, тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цөлжилттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн бүх салбарт жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихэд чиглэсэн олон улсын хүч чармайлтад хувь нэмрээ оруулах санал, санаачилгыг дэмжиж байгаагаа нотоллоо.   Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон Бүгд Найрамдах Словени Улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэл, хоёр талын сайн харилцаа, НҮБ төвтэй  олон талт тогтолцооны төлөөх хүчин чармайлтыг уялдуулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.   “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ” Хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвар бүхий тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа7 сар 31. 13:45

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг томилолтын хугацаа нь дуусаж, эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.   Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж, 2023 онд хоёр улсын Ерөнхийлөгч нар харилцан төрийн түүхэн айлчлалууд хэрэгжүүлснийг онцоллоо

Сонгогчдоос нэгээс дээш хувийн санал авсан ЕСӨН НАМ дараах санхүүжилтийг авна7 сар 1. 12:54

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгууль 70 орчим хувийн ирцтэйгээр өндөрлөж, үр дүнгээ нээлттэй зарласан.  Энэ удаагийн сонгуульд нийт сонгогчоос нэгээс дээш хувийн санал авсан есөн нам байна.  "Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нийт сонгогчийн нэгээс дээш хувийн дэмжлэг авсан бол улс төрийн намын санхүүжилтийг авах эрхтэй болдог" хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлсэн.  Тодруулбал  МАН 35% АН 30.1% ХҮН нам 10.4% Үндэсний Эвсэл 5.2% Иргэний Зориг Ногоон Нам 5% Шинэ Нэгдсэн Эвсэл 4.8% Үнэн ба Зөв Нам 2.8% Иргэний Хөдөлгөөний Нам 1.4% Бүгд Найрамдах Нам 1.3%-ийн дэмжлэг авснаар холбогдох хуулийн заалтыг үндэслэн улс төрийн намын санхүүжилт авах эрхтэй болж байна.  iKon.mn сайтын "Сонгууль 2024" хуудаснаас УИХ-ын 13 тойргийн болон нам, эвсэл, нэр дэвшигч бүрийн авсан саналын мэдээг хүлээн авна уу. Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйл. Төрийн санхүүжилт 27.1.Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид "нийт сонгогч" гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно. 27.3.Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно. Тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1

Нобелийн шагналт эдийн засагчид Трамп инфляцийг хөөргөнө гэв6 сар 26. 17:41

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулбал тус улсын эдийн засаг инфляцидаа баригдаж, хүндэрнэ гэх "Axios"-ын гаргасан мэдэгдэлд Нобелийн шагналт 16 эдийн засагч санал нэгджээ. Тэдний үзэж буйгаар Жо Байдены эдийн засгийн бодлого нь Трампийн бодлогоос хэд дахин давуу талтай аж

Д.Бат-Эрдэнэ: Санал авах өдөр ажиллаж байгаа хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог6 сар 21. 15:39

УИХ-ын сонгуулийн санал хураалт ирэх долоо хоногийн Баасан гарагт улс даяар 07:00-22:00 цагт зохион байгуулагдаж, бүх нийтээрээ амрах хуультай. Энэ өдөр байгууллагын онцлогоос шалтгаалан ажиллаж байгаа бол ажилтандаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй юм байна

Хот, хөдөөгийн ялгааг арилгах нь бүсчилсэн хөгжлийн гол зорилго6 сар 19. 14:28

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Улмаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэх хүрээнд 2024 оны эхээр “Монголын эдийн засгийн форум-2024 Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн”-ийг өргөн хүрээнд нийт зургаан удаагийн урьдчилсан, хоёр удаагийн салбар хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулаад буй. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн төлөөллийн оролцоог хангаж, тэдний санал бодлыг сонсох, хамтын хэлэлцүүлэг өрнүүлэх замаар явуулж, төгсгөлд нь бүсийн салбар хэлэлцүүлгүүдээс гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэж, нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулсан байдаг

АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ5 сар 20. 17:12

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр /2024.05.20/ тодрох ёстой. Тиймээс намуудын Удирдах зөвлөл, Улс төрийн зөвлөлүүд хуралдаж, нэр дэвшигчдийн нэрсийг гаргах ёстой. Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурал эхэлсэн байна

АН: МАН-д Монголын маргааш хамаагүй болсон байна5 сар 13. 16:20

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2024.05.13/ ээлжит мэдээлэл хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, олон хүмүүсийн санал бодлыг сонссон. Үүний үндсэн дээр уриалга гаргах нь зүйтэй гэж санал нэгдлээ

Австралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ5 сар 6. 15:14

 УИХ-аар батлаад буй Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотойгоор Монгол дахь Америк-Монголын худалдааны танхим (АмЧам), Европын болон Австралийн Худалдааны танхимаас хэвлэлийн хурал хийлээ.   Монгол дахь Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ийн дарга, “Сэндвик Монгол” компанийн захирал Брэд Кларк энэ үеэр хэлэхдээ, “Аливаа улс орон Баялгийн сан байгуулахдаа нээлттэй, шилэн байдлыг эрхэмлэдэг. Энэ бол урт хугацаанд ашиг, орлогоо өгч, хувь хүртээдэг сан юм

УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо.   УИХ-ын сонгуулийн тухай хуулийг үндэслэн тус хороо Эх орончдын нэгдсэн нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам, Ард түмний олонхийн засаглал нам, Бүгд найрамдах нам, ХҮН нам, Монголын Либерал ардчилсан нам, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Ардчилсан нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монгол Консерватив нам, Шинэ нэгдсэн эвсэл, Монголын Социал демократ нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний хүч нам, Эх орон нам, Монгол Ардын нам, Эрх чөлөөний эвсэл нам зэрэг нам эвсэлд батламж олгов.   Мөн тус хорооноос нам эвслүүдэд энэ сарын 3-нд болох сургалтын урилга гардуулсан байна

"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53

Манай улсын эрчим хүчний салбарт хүндрэлийг арилгахад жижигхэн хүчин чадлын цахилгаан станцууд байгуулах нь зүйтэйг эрчим хүчний шинжээч Л.Жамбаа ярьж байв.  Мөн Английн компанийн хийсэн судалгаагаар дотооддоо урсгалтай голуудын 30-40 байршилд жижиг хэмжээний буюу 10-30 мВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих боломжтой гэж гарсан талаар дурдсан юм.  Тэгвэл манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бичсэн нийтлэлдээ "Төв Азийн уулархаг нутгаас Пакистан хүртэл усан цахилгаан эрчим хүчний станц барихад тусалж байна" гэж онцолсон байв. Иймд хоёр улсын хувьд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станц байгуулахад хамтран ажиллах боломж болон Их Британиас Монголд энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхол бий эсэхийг түүнээс тодрууллаа.  Сайд Дэвид Камерон "Бид бүхний өмнө уур амьсгалын өөрчлөлт гэдэг томоохон бэрхшээл тулгараад байгаа. Үүнийг шийдэж, ногоон эрчим хүчний үүсвэртэй болоход нь Монгол Улсад туслахад Их хангалттай туршлага, технологитой компаниуд Их Британи улсад бий. Монгол Улсын нүүрсхүчлийн хий ялгаруулалтын хэмжээ өндөр байгаа

Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 сар 24. 15:37

"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулжээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарласан хуралдаан яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшилсон байна. Энэ хэргийг нэг сарын өмнө /2024.03.11/ шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийсэн эсэхийг хэлэлцэх байв

Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45

СЗХ, МҮХАҮТ хамтран “Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.   Хэлэлцүүлгийн үеэр ТОП-100 компанийг хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргахад тулгарч буй асуудал, түүнийг шийдэх арга зам, нээлттэй компани болохын давуу тал, ач холбогдол, IPO хийх үйл явц, дараалал, компанийн засаглалын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр мэдээлэл өгөв.   СЗХ-ны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ “СЗХ, МҮХАҮТ хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх хөтөлбөрийг өнгөрсөн онд баталсан. Компаниуд IPO хийх, бонд гаргахад тавих нөхцөл шаардлагыг багасгаж, үнэт цаас гаргахыг хялбаршуулах, оролцоог нь нэмж, холбогдох дүрэм, журамд зохих өөрчлөлт оруулан бодлогын чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулаад байна

Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42

УИХ-ын сонгууль болоход хоёр сар гаруйн хугацаа үлдсэн ч Төрийн ордонд тогтож суун ажлаа хийдэг нь ховордов. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд гишүүдийн ирц бүрдэхгүйгээс Байнгын хороодын хуралдаан цуцлагдах, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслүүдээр санал хураах ч боломжгүй болж, хойшлох тохиолдол гарсаар байна. Ял юм шиг хуулийн төсөл санаачилсан гишүүн нь чуулганы нэгдсэн хуралдаанд суудаг, эс бол сонгуульд өрсөлдөхгүй нь тодорхой болсон хэдэн гишүүн бууриа сахиад суудаг жишиг тогтов. Зарим УИХ-ын гишүүн өглөө нь чуулганы танхимд орж ирж ирцээ бүртгүүлчихээд гараад явдаг  бол зарим нь тойргоосоо ирэхээ болив. УИХ-ын дарга Г.Занданшатарын өчигдөр /2024.04.11/ танилцуулсан ирцийн мэдээгээр УИХ-ын чуулганыг нэг цаг завсрлуулаад эргэн ороход дараах гишүүд байсангүй. Үүнд, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Э.Бат-Амгалан, Н.Алтанхуяг, С.Амарсайхан, Ц.Анандбазар, П.Анужин, К.Аубакир, Сү.Батболд, Ж.Батжаргал, Л.Батлут, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсейн, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Н.Ганибал, Х.Ганхуяг, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Г.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат нар эргэн ирсэнгүй. Уг нь энэ өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс эхлээд шинээр бүрдэх парламентын мөрдөх “дүрэм”-ийг хэлэлцсэн

Байгалийн баялгийг Үндэсний баялгийн сангаар дамжуулж, ард иргэдэд хүргэнэ4 сар 8. 14:34

Хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө заавал баталсан байх хуулийн жагсаалтад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл багтаж байна. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад уг хуулийн гол үзэл санаа оршиж байгаа гэдгийг хууль санаачилагчид тодотгож байгаа юм

Өнгөрсөн 13 жилд барагдуулж чадаагүй “Олон-Овоот Гоулд” ХХК-аас авах төрийн байгууллагын ₮123 тэрбумын авлагыг барагдуулах ажил эхэлжээ4 сар 3. 17:19

Банк санхүүгийн салбар (Анод банк, Зоос банк, Хадгаламж банк, Хөгжлийн банк гэх зэрэг)-т төрийн байгууллагуудын авлага хуримтлагдаж, төлөгдөхгүй байгаа тухай асуудал нийгмийг цочроосон. Нийгмийн зүгээс шахаж, шаардсаны хүчинд зарим банкны хувьд энэ асуудлыг шийдвэрлэж чадсан сайн жишээ бий. Тухайлбал, Хөгжлийн банкнаас авлагаа барагдуулж, гадаад бондын төлбөрийг өөрийн эх үүсвэрээр барагдуулсан тухай Засгийн газраас олон нийтэд мэдээлэл өгч байсан билээ. Харин одоо Анод банк, Зоос банк болон Хадгаламж банканд холбогдох Төрийн байгууллагуудын авлагыг, өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөн хөрөнгийг хэрхэн барагдуулж байгаа тухай ярилцлага авснаа хүргэе.   “Зээлдэгч Олон-Овоот Голд” (ООГ) ХХК-аас авах төрийн байгууллагуудын авлага буюу татвар төлөгчдийн мөнгөн дүн нь 123 тэрбум төгрөг ба энэ авлагыг нэгтгэж барагдуулахаар “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч (БЭХА)-аас ажиллаж байна



Шинэ мэдээ

М.Золбоо: Таван шарын нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэлдэхүүн хэсгийн ажил дуусаагүйтэй холбоотой9 цаг 40 минутын өмнөМүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав9 цаг 40 минутын өмнөЯармагийн бүсэд автобусны шинэ чиглэл нэмэгджээ9 цаг 42 минутын өмнөЗеленскийн шинэ төлөвлөгөөтэй Байден танилцана9 цаг 43 минутын өмнөИлиа Мазанэк: Чех Улсад жил бүр 1,000 монгол иргэн ажиллуулдаг байсан. Энэ оноос квотыг нэмэгдүүлж 3,000-д хүргэсэн9 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно9 цаг 45 минутын өмнө"Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой"9 цаг 46 минутын өмнө“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ9 цаг 47 минутын өмнөЕвропын парламент Э.Гонсалесийг Венесуэлийн ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ9 цаг 48 минутын өмнөИ.Маскийн ажилтнууд К.Харрисыг илүүтэй дэмжиж байна9 сар 19. 15:53Энэ амралтын өдрүүдэд хоол зүйч, сэтгэл зүйч нар бүх насныханд зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө9 сар 19. 15:05Авлигатай тэмцэх зөв ч хэлмэгдүүлж болохгүй9 сар 19. 15:04
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.