Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо мэдэгдэлдээ уралдаанч хүүхдүүдийн талаар огт дурссангүй


2-р сарын 3
14 цаг 36 минут

-Бид удахгүй 2-р их хурлаа хийнэ. Сэтгүүлчид та бүгдэд нээлттэй болох тул ирж мэдээ, сурвалжилга бэлдээрэй. Энэ холбоо 2019 онд байгуулагдсан. Үндэсний их баяр наадам, хурдан морины уралдаанд монгол үүлдрийн адууг уралдуулж,  ЮНЕСКО-д бүртгэгдсэн өв соёл болох наадмаа хамгаалах юм.

Наадмаар ямар адуу уралдах нь тодорхойгүй байгаа нь наадмын өв соёлыг гажуудуулж байна. Монгол адуу уралдсанаар өв соёлоо хамгаалж чадна. Манай холбооны 2-р их хурал энэ сарын 17-нд Төрийн ордонд болно. Оролцох хүсэлтэй хүмүүс mongolmagnai.mn цахим хуудсаар бүртгүүлнэ.  

Бид 2019 оноос хойш Улсын баяр наадмын тухай хуулийг батлахад оролцон ажилласан. Тус хуулийн 10.1-т “Үндэсний хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн зургаан насны ангиллаар зохион байгуулна” гэж заасан.

Гэвч энэ заалт өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Монгол үүлдрийн адууны стандартыг 2020 онд баталсан. Энэ стандартад их насны морины үзүүлэлт байхгүй гэдэг үндэслэлээр дээрх заалтыг гурван жилийн турш хэрэгжүүлсэнгүй.

Монгол үүлдрийн адууны стандартыг энэ оны зургаадугаар сарын 1-нээс шинэчилнэ. Ингэснээр 10.1 дэх заалтыг биелүүлэх боломжтой болно. Энэ стандартыг ХХААХҮ-ийн эрх ашгийн зөрчилтэй сайд нар шалтгаангүйгээр хэрэгжилтийг нь хойшлуулсан. Сайд асан Х.Болорчулуун, одоо УИХ-ын гишүүн болсон З.Мэндсайхан нар стандартыг батлаагүй. Иймд бид Ж.Энхбаяр сайдад энэ асуудлыг уламжилсан. Стандартыг шинэчлэх ажлын хэсгийг байгуулсан гэх мэдээлэлтэй байна.

Бид 2022 оноос хойш монгол адууны стандартыг батлуулахын төлөө ажилласан. Удахгүй Төрийн ордонд болох хуралд малчид, уяачид ирж оролцон, монгол наадмаар монгол морь л уралдах уриалгад нэгдэж, дуу хоолойгоо өргөөрэй. 2022 оноос хойших наадамд нэг ч монгол адуу айрагдаагүй.

Уг нь парламентаас баталсан хуулийг Засгийн газар, тэр дундаа Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд биелүүлэх үүрэгтэй ч хуулийг хэрэгжүүлээгүй. Засгийн газар ажлаа хийхгүй байна.

Монгол удмын адууны удмын санг хамгаалах цогц төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг Үндэсний их баяр наадмыг дагаж гаргасан хуульд тусгасан.  Бид энэ асуудлыг Стандарт хэмжил зүйн газарт олон удаа тавьсан. Бас л шийдээгүй. Ж.Энхбаяр сайд эдгээр асуудалд анхаарна гэж найдаж байна. Бид адуу дагасан өв соёлоо хамгаалахад бэлэн.   

Үндэсний баяр наадмын тухай хууль зөвхөн жил бүрийн долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд болох морин уралдааныг зохион байгуулдаг. Тэгвэл бусад үед болох уралдааны зохион байгуулалт, аюулгүй байдлыг хэн, хэрхэн хангах нь тодорхойгүй байна. Ийм Морин уралдааны тухай хуулийг тусад нь батлах шаардлагатайг 2019 оноос хойш илэрхийлсэн гэв.

Тэд дээрх мэдэгдлийг хийхдээ уралдаанч хүүхдүүдийн талаар огт дурссангүй.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ4 сар 29. 16:32“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ4 сар 29. 16:31Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна4 сар 29. 16:31Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ4 сар 29. 16:30БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов4 сар 29. 16:29Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ4 сар 29. 16:28Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ4 сар 29. 16:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна4 сар 29. 16:26Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа4 сар 29. 16:25Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томъёог хөгжүүлэгч байгууллагад элслээ4 сар 29. 16:24Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?4 сар 28. 21:55Унгар дахь “Гүем” монгол сургуулийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэв4 сар 28. 21:54
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.