Эрүүл мэнд

Улсын хоёрдугаар төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа хийлээ4 сар 23. 14:45

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2025 оны гуравдугаар сарын 8-нд амжилттай хийв.    Уг мэс заслыг УХТЭ-ийн эмч нар Солонгосын “Самсунг медикал” төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонгманаар удирдуулсан баг, УНТЭ болон ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нарын зөвлөмжтэй хийжээ

Эрдэмтэд лабораторийн аргаар шүд ургуулжээ4 сар 15. 16:53

Лондонгийн Кингс Коллежийн эрдэмтэд лабораторийн нөхцөлд хүний шүд ургуулж чаджээ.   Энэ нээлтийн үр дүнд хэний ч шүдийг нөхөх боломжгүй ч судалгааны талбарт шинэ замыг нээж өгч байна гэж судлаачид онцолжээ.   “Биологийн аргаар шүдийг дахин ургуулж орлуулах санаа нь намайг Лондон руу, Кингс коллеж руу хөтөлсөн” хэмээн нөхөн сэргээх шүдний эмчилгээний салбарын захирал доктор Ана Анжелова-Волпони тайлбарлав.    Төгс инээмсэглэл өнөө үед өндөр эрэлттэй болсон бөгөөд олон хүн шүдний аппарат эсвэл суулгац ашиглан нэг ижил шүдтэй мэт харагддаг болсон цаг. Лабораторид ургуулсан шүд нь байгалийн жамаар нөхөн сэргээгдэж, эрүүнд жинхэнэ шүд мэт суух гэнэ Гэвч шүдний суулгац нь өвчтөн болон түүнийг арчилж буй шүдний эмчид таамаглаагүй асуудал үүсгэж болдог. Суулгац хийхийн тулд мэс засал шаарддаг бөгөөд шүдний суулгац болон эрүүний ясан эдийн сайн зохицол чухал байдаг аж.   Харин лабораторид ургуулсан шүд нь байгалийн жамаар нөхөн сэргээгдэж, эрүүнд жинхэнэ шүд мэт суух гэнэ

Дэлгэцийн донтолт сэтгэл гутралд өртөх эрсдэлийг 80 хувь нэмдэг4 сар 2. 16:56

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн сэтгэцийн эмч Д.Номиунтай ярилцлаа. "ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТ БОЛ ЭМГЭГ" -Техник, технологи хөгжхийн хэрээр хүүхдүүд дэлгэцийн  хамааралтай болж байна. Дэлгэц, гар утасны хэт их хамаарлыг донтолтын эмгэг гэж тодорхойлох нь зөв үү

Ирэх дөрөвдүгээр сараас ЭМД-ын хувь хэмжээ нэмэгдэнэ3 сар 13. 14:03

Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 2-ний өдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг болж нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгал/ЭМД/-ын хувь хэмжээ  нэмэгдэх болжээ

"Баярын өдрүүдэд хүнсээ зөв хадгалснаар хордлогоос сэргийлэх боломжтой"2 сар 26. 13:39

Сар шинийн баяраар хоол хүнсийг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар Хоол зүйч А.Уянгатай ярилцлаа. -Сар шинийн өдрүүдэд хүмүүс хэвийн хэмжээнээсээ их идэх, буруу хооллосноос хордлогод орох тохиолдол гардаг. Энэ нь ихэвчлэн ямар хоол хүнснээс шалтгаалдаг вэ?  -Буруу хооллох эсвэл хэтрүүлэн идэх нь хордлогод орох шалтгаан болдоггүй

Баярын ширээгээ амттанаар чимэх САНАА2024, 12 сар 31. 11:57

Улс орон бүр шинэ жилийн баярыг өөр өөрийн ёс заншлын дагуу угтдаг бөгөөд баярын ширээгээ уламжлалын дагуу бэлддэг. Монголчуудын хувьд үндэсний хоол идээгээр баярын ширээгээ засахаас гадна орчин цагийн хэв маягийг илүүтэй шингээдэг болжээ. Халуун ам бүлээрээ он гарах мөчөө хүлээж, хайртай хүмүүстэйгээ ширээ тойрон сууж халуун хоолоо идэх юутай сайхан

Монголын эмч нарын VII их хурал эхэллээ2024, 10 сар 18. 14:39

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Монголын эмч нарын VII их хурал Төрийн ордонд эхэллээ. Хурлаар “Эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэл”-ийн талаар илтгэл сонсож, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, нийгмийн баталгаа, сургалт, инновац” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их хурлыг нээж үг хэллээ

Тархи судлалд суурилсан хиймэл оюун ухааныг ашиглах шаардлагатай байна2024, 8 сар 7. 13:41

Манай улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэх үйл ажиллагаа анагаах ухааны салбарт төвлөрч байна. Энэ талаар АШУҮИС, Тархи судлалын хүрээлэн, Монголын нейросайнсын нийгэмлэг Дэлхийн тархи судлалын байгууллагатай хамтран ажиллаж байна

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно2024, 4 сар 30. 14:41

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.    Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор тус гүйлтийн тэмцээнийг 2014 оноос зохион байгуулсаар ирсэн.    Энэхүү гүйлтийг бүтэн марафон буюу 42 км, хагас марафон буюу 21 км, 10 км, 5 км, 1.5 км болон тусгай хэрэгцээт олимпийн төрлийн 0.8 км, 0.5 км гэсэн төрлөөр зохион байгуулна.   Нийт бүртгүүлсэн иргэдийн 50 хувь орчим нь 10 ба түүнээс дээш км-т гүйхээр бүртгүүлсэн байна. Мөн оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.  “Улаанбаатар марафон 2024” үеэр хоолны өдөрлөг зохион байгуулна

Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа2024, 4 сар 12. 15:44

Амралтын өдрөө хайртай хүмүүстээ зориулчихсан байхад ажлын өдөр хүртэл сэтгэл дүүрэн сайхан эхэлдэг тийм ээ.. Тэгвэл энэ удаад Мико гэр бүлдээ хэрхэн аз жаргалаар дүүрэн чанартай цаг зориулсантай танилцацгаая. Энэхүү төлөвлөгөөнд Микогийн гэр, кофе, буйдан, амттан, чимэглэл, юнивишн, хайртай хүмүүс багтсан аж

С.Хулангаа: Хамгийн эрүүл дадал бол өглөөний цайндаа халуун хоол идэх2024, 4 сар 11. 13:04

Хоол зүйч С.Хулангаатай ярилцлаа. - Амьдралын буруу зуршил гэж юу болох талаар яриагаа эхлүүлье. Юунаас үүдэж энэ буруу зуршил үүсдэг вэ? - Өдөр бүр, эсвэл хааяа хийдэг зүйл нь зуршил болчихсон, эцэстээ таны эрүүл мэндийг доройтуулах, амьдралын хэв маяг, чанарт нөлөөлж буй зүйлийг хэлдэг. Жишээлбэл тамхи татдаг байлаа гэж бодоход та өнөөдөр эсвэл маргааш үхэхгүй

Б.Сувдмаа: Цөлжилтөөс хамгаалах ажлыг тууштай хийвэл байгаль өөрөө хурдан сэргэдэг2024, 3 сар 21. 16:41

Дэлхийн усны өдрийг угтан БОАЖЯ, Усны газар, Туул голын сав газрын захиргаанаас “Усны нөөцийн нэгдсэн менежмент-талуудын оролцоо" хэлэлцүүлгийг өнөөдөр “Монполимет” цогцолборт зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн талаар болон орон нутаг дахь усны нөхцөл байдлын талаар Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ТББ-уудыг хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сувдмаагаас тодруулав.   -Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөнх цэвдэгт уулс хайлж байгаа. Үүний тоонд манай орны Отгонтэнгэр, Сутай, Их Богд уул орж байгаа талаар Усны газраас мэдээлсэн

Халдвартай эсээс ХДХВ-ийн ДНХ-г таслан авч чаджээ2024, 3 сар 21. 16:37

2020 оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн CRISPR гэдэг ген засварлах технологийг ашиглан хүний дархлал хомсдолын вирусийн /ХДХВ/ ДНХ-г халдвар авсан эсээс амжилттай таслан авч чадсан тухайгаа Нидерландын эрдэмтэд мэдэгдлээ.   Молекулын түвшинд яг л хайч шиг ажилладаг уг технологийг ашиглан ДНХ-г "огтолсноор" халдвартай хэсгийг таслан авч эсвэл идэвхгүй болгосны дүнд ХДХВ өсөж үржихийг зогсоох боломжтой ажээ. Энэ арга аюулгүй, үр дүнтэй эсэхийг тогтоохын тулд илүү өргөн судалгаа хийх шаардлагатай байгаа хэдий ч эцсийн дүндээ биеийг вирусээс бүрэн ангижруулж чадна гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна

"Унших, бичих, компьютер дээр удаан хугацаанд ажиллах зэрэг ойрын зайн хэт ачаалал нь холын харааг муутгах гол шалтгаан"2024, 3 сар 12. 14:43

Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс дэлхийн глауком өвчнөөс сэргийлэх долоо хоногийн хүрээнд хараа алдалттай холбоотойгоор "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн хурал зохион байгууллаа.  Энэ үеэр глауком өвчин буюу харааны мэдрэлд үүсдэг өвөрмөц эмгэг, болор цайх өвчин болон ямар тохиолдолд хараагаа тэглүүлж болохгүй вэ? зэрэг сэдвийн хүрээнд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.  Нүдний глауком өвчин гэдэг нь “чимээгүй хулгайч” буюу ямар ч зовуурь, шинж тэмдэг илрэхгүйгээр нэг мэдэхэд хүн харах үйл ажиллагаагаа алдах эрсдэлд хүргэдгийг анхааруулж байлаа.  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Нүд судлалын тасгийн эмч, анагаах ухааны доктор Д.Уранчимэг "Хүний нүдний дотоод даралт ихсэх эсвэл харааны мэдрэлийн өөрчлөлт гарснаар эргэшгүй сохор болгодог өвчин бол глауком юм.  Дэлхий даяар 80 сая хүн энэ өвчний улмаас хараагүй сохор болсон гэх тооцоолол гарчээ. Монгол Улсад хийгдсэн олон улсын томоохон судалгаагаар глауком өвчний тархалт БНХАУ-тай адил хэмжээнд байгаа үзүүлэлт бий.  Эргэшгүй хараа алдахад хүргэдэг өвчин учраас энэ чиглэлд ард түмнийхээ анхаарлыг хандуулах хэрэгтэй байна. Глауком өвчнийг аль ч насныхан тусаж болзошгүй

Сэтгэцфизиологийн үндсийг судалгааны үр дүн, баримт, нотолгоонд үндэслэн тайлбарлажээ2024, 2 сар 29. 15:53

2018 онд “Алтан Психея” шагнал хүртсэн “Психофизиология” сурах бичгийн монгол орчуулга уншигчдын хүртээл боллоо.    ОХУ-ын Санкт-Петербург хотын А.И.Герцений нэрэмжит СХУ-ны Улсын их сургуулийн профессор, доктор /Sc.D/ Николаева Елена Ивановнагийн “Сэтгэцфизиологи” номыг сэтгэл судлалын ухааны доктор /Ph.D/ Б.Энхмаа, сэтгэл судлалын магистр /M.A/ А.Тэгшжаргал нар орчуулжээ. МУБИС-ийн номын санд болсон нээлтийн үеэр номын зохиогч Николаева Елена Ивановна хэлэхдээ, “Энэхүү сурах бичгийн онцлог нь зөвлөлтийн судлаачдын дэвшүүлсэн тархи боллон ухамсрын харилцан үйлчлэлийн тухай суурь үзэл санаанууд болон гадаадын зохиогчдын зарчмын шинэ үзэл баримтлалуудын хооронд харилцан буулт хийх боломж байгаа эсэхийг тодруулахыг оролдсон явдал юм. Үзэгдэл нэг механизмаар бус, харин олон механизмаар  тодорхойлогдох нь их байдаг

Үндэсний үйлдвэрлэгчид 2025 он гэхэд өндөгний хэрэгцээг бүрэн хангана2024, 1 сар 12. 16:55

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “НВЦ”, “Хүнс сервис” ХХК-д ажиллалаа.   “НВЦ” ХХК-ийн “Баян” өндөгний үйлдвэр нэг сая толгой шувуутай. Өдөрт 600 мянган өндөг нийлүүлдэг бөгөөд дэгдээхэй бойжуулах, өндөг ангилан савлах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний болон тэжээлийн үйлдвэр зэргийг цогцоор нь байгуулжээ

В.Нямцэнгэл: Тэмбүүгийн халдвар жил бүр нэмэгдэж байна2024, 1 сар 8. 15:08

Тэмбүү өвчний халдвар жил бүр нэмэгдсээр байгааг АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн багш, доктор В.Нямцэнгэл хэллээ. Энэ талаар Тэрбээр "Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд тэмбүү өвчин нэмэгдэх хандлагатай байна. Манай улсад бүртгэгдэж буй нийт халдварт өвчин дотор бэлгийн замаар дамжих халдварын эзлэх хувь 40 орчим байна. Үүний дийлэнх хувийг тэмбүү өвчний тохиолдол эзлээд, өвчлөл буурахгүй, жил бүр нэмэгдэх хандлагатай байна. Тэмбүү өвчин халдвартай хүнээс хүнд халддаг

"Утааны уршгаар эс өөрчлөгдөн хавдар болж, хувирч байна"2023, 12 сар 25. 16:45

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны эхний 10 сарын байдлаар 19,775.4 тэрбум төгрөг болжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан авч үзэхэд 5,671.7 тэрбум төгрөг буюу 40.2 хувиар өссөн байна.   Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 6,793.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,438.6 тэрбум төгрөг буюу 2 дахин өсжээ. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал: Уул уурхай, олборлох 6,463.9 тэрбум төгрөг буюу 32.7 хувь, Газрын тос 252.0 тэрбум төгрөг буюу 1.3 хувь, Төмөр замын төлбөр 31.6 тэрбум төгрөг буюу 0.2 хувь, Бусад орлого 45.9 тэрбум төгрөг буюу 0.2 хувь байна. Эрдэс баялгийн салбар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 34.4 хувийг бүрдүүлж байна.     Уул уурхай, олборлох салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого мөн энэ оны эхний 10 сарын байдлаар 6,463.9 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3,262.2 тэрбум төгрөг буюу 2 дахин өссөн байна

Өмнөд Солонгост хүнд халдварладаг шувууны ханиад гарчээ2023, 12 сар 20. 18:50

Өмнөд Солонгост шувууны томуугийн "H5N6" вирусийн халдварын найман тохиолдол фермүүдэд бүртгэгдэж, 500 мянга гаруй шувуу устгасан гэж Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага мэдээлэв. Өмнөд Солонгосын эрх баригчдын мэдээллээр шувууны ханиад гэж нэрлэгддэг маш халдвартай эмгэг төрүүлэгч шувууны томуугийн дэгдэлт арванхоёрдугаар сарын 5-аас 11-ний хооронд тус улсын баруун хэсгийн тосгонд илэрсэн байна. Вирусийн улмаас 47 шувуу үхэж, үлдсэн 513,810 сүргийг устгасан гэж Парист төвтэй тус байгууллага мэдэгджээ. Үүнээс өмнө энэ сарын эхээр  дэлхий даяар тархаж, тэр дундаа Ази тивд Япон, Камбожид бүртгэгдээд байгаа "H5N1" вирусийн халдвар Өмнөд Солонгост  илэрснийг мэдээлсэн. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд "H5N6" омог зөвхөн Ази тивд илэрсэн байна.  Сүүлд өнгөрсөн нэгдүгээр сард Филиппин дэх шувууны аж ахуйд гарчээ. Сүүлийн жилүүдэд Хятадад уг вирус маш олон хүнд халдварласан нь зарим мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Тодруулбал, 2014 оноос энэ оны арванхоёрдугаар сарын 16-ны хооронд дэлхийн хэмжээнд шувууны томуугийн A хүрээний H5N6 халдвар хүнд халдсан 88 тохиолдол бүртгэгдсэний 87 нь эх газрын Хятадад бүртгэгдсэн гэж Хонгконгийн Эрүүл мэндийг хамгаалах төв мэдээлжээ



Шинэ мэдээ

Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ4 сар 29. 16:32“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ4 сар 29. 16:31Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна4 сар 29. 16:31Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ4 сар 29. 16:30БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов4 сар 29. 16:29Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ4 сар 29. 16:28Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ4 сар 29. 16:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна4 сар 29. 16:26Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа4 сар 29. 16:25Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томъёог хөгжүүлэгч байгууллагад элслээ4 сар 29. 16:24Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?4 сар 28. 21:55Унгар дахь “Гүем” монгол сургуулийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэв4 сар 28. 21:54
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.