Дархан /МОНЦАМЭ/. Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд цахилгаанаар халдаг, амарч, зугаалж буй иргэд утсаа цэнэглэх боломжтой залгууртай сандал бүтээж байрлуулжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард уг сандлыг иргэдэд зориулж тавьсан ч төдийлөн анзаардаггүй байсан аж
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Дархан-Уул аймагт ажиллалаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймагт байрлах Малын удмын сангийн үндэсний төв, ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэн болон тус аймаг дахь “Улаанбаатар гурил ХК-д ажиллалаа. МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД 9,641 ТОЛГОЙ МАЛ, АМЬТАН БҮРТГЭЛТЭЙ БАЙНА Малын удмын сангийн үндэсний төв 2022 онд дотооддоо 22 мянган тун үр үйлдвэрлэж, гадаад улсаас 16 мянган тун үр импортолсон байна. Энэ жил 24 мянган тун үр үйлдвэрлэж, 1,000 тун үр импортлох юм. Богино хугацаанд өндөр ашиг шимтэй мал гарган авах, нэгэн жигд өнгөтэй 14,0-15,0 микрон нарийнтай ноолуур өгдөг ямаа олноор үйлдвэрлэх, дурангийн аргаар зохиомол хээлтүүлэг хийх зэрэг төсөл хэрэгжүүлж байна. 2024 он гэхэд Монгол Улсад баталгаажсан 56 үүлдэр, үүлдрийн хэсэг, омгийн стандарт, шаардлагад тэнцсэн хээлтүүлэгчээс үр үйлдвэрлэн үндэсний генийн санд бүрэн хадгалж дуусахаар төлөвлөжээ. Тус төвийн удирдлагууд “Малын үржүүлэг, биотехнологийн ололтыг ашиглан тооноос чанарт шилжиж бэлчээр нутгаа хамгаалах бүх нийтийн аян”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнүүлэх санал гаргалаа. Мөн 2026 оноос өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг хэлбэрт шилжүүлэхийн тулд Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Цөм сүргийн салбар нэгжийг бүх аймагт байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. ЭЛИТ ҮРИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА Ургамал газар тариалангийн хүрээлэн нь үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, чимэглэл, техникийн болон тэжээлийн ургамлын: Шинэ таримал, сорт бүтээх Гадаадын таримал сорт нутагшуулах Шинэ таримал, сорт тариалах технологи боловсруулах Таримал ургамал бордох технологи Элит үр, булцуу, суулгац үйлдвэрлэл Таримлын генетик нөөцийг хамгаалах, баяжуулах Таримал ургамлын биохими технологийн үнэлгээ Хөрсний үржил шимийн төлөв байдал тогтоох, сэргээх Хөрсний бичил биетний судалгаа, бордоо үйлдвэрлэл Тариаланчдад сургалт, зөвөлгөө өгөх зэрэг үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг. Үр тарианы селекцийн судалгааны үр дүнд үр тарианы 100 гаруй шинэ сорт бүтээж, 20 орчим сорт нутагшуулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Төмсний таван сорт шинээр гарган, 13 сорт нутагшуулж, 15 сортыг ирээдүйтэй сортоор шалгаруулан үйлдвэрлэлд шилжүүлсэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Боловсролын хуулийн төсөлтэй холбогдуулан хамгийн их ирж буй санал бол малчдын хүүхдийг зургаан настай сургуульд оруулахыг анхаарч өгөөч гэдэг асуудал. Хүүхэд нь нэгдүгээр ангид суралцах болсноор ээж нь сумын төвд амьдарч эхэлдэг
Сүхбаатар аймгийн хэмжээнд 4,6 сая мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс хоёр сая 67 мянган эх мал төллөнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэр Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, ажилчидтай уулзав. Цар тахлын үед ачааны хүндийг үүрэн ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хохирол багатай даван туулахад эмч, ажилчдын оруулсан хувь нэмэр асар их гэдгийг тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэр бээр тус төвийн Хүүхэд, нярайн клиникт нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн автомашин, хүүхдийн эрчимт эмчилгээний иж бүрэн ор, хяналтын аппарат, автомат шахуурга зэргийг хүлээлгэн өгөв. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд, эцэг, ах, асран хамгаалагчдад гарын бэлгээ гардууллаа. Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв “Олон улсын стандартыг хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр бүс нутгийн хэмжээнд чиглүүлэгч байна” гэсэн алсын хараатай ажиллаж байна. Энэ хүрээнд салбарын шинэчлэл, өөрчлөлтөд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор дэвшилтэт технологи нутагшуулан, олон улсын “Чанарын удирдлагын тогтолцоо” ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлжээ. Тус төвийн эмч, мэргэжилтнүүд судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, хавдар, дуран, гэмтлийн үеийн гавал тархины болон арьс нөхөх мэс засал зэрэг тэргүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээний 467 ортой, 20 тасаг кабинеттай, 438 эмч, ажилчинтай
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраас тодрууллаа. Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймэр салхины хурд болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр хурдтай тархаж Дорнод аймгийн Матад болон Халхгол сумын нутагт тархсан. Тухайн түймэр дээр өнөөдрийн байдлаар ОБЕГ, Хилийн цэрэг болон сум орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 260 орчим хүн 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Одоогоор олон салаалж шатсан түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа гэсэн мэдээг ирүүлээд байна. Мөн Монгол Улсын шадар сайдаас өгсөн үүргийн дагуу өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Үндэсний аврах бригадаас зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэрэгтэй 27 албан хаагч бүхий бүлэг газар дээр нь очиж үүрэг гүйцэтгэж байна” гэлээ. Цаг уурын нөхцөл байдлын талаар: “Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд салхины хурд ихтэй, зарим газраар цасан шуургатай, цас ороогүй газраар хүчтэй шороон шуурга шуурч байгаа гэж мэдээлсэн. Дорнод аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын хөдөлгөөнт цаг агаарт зориудаар нөлөөлөх бүлэг үүлний масс буюу хур тунадас орох магадлалтай үүлэнд нөлөөлөхөөр Халхгол сумын хоёр хэсэгт ажиллаж байна” хэмээн ярилаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд найман аймгийн 15 суманд 25 удаагийн түймрийн дуудлага бүртгэгдсэн гэдгийг хурандаа Ц.Нямбаяр хэлээд тухайн түймрүүдийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. “Өчигдөр Дорнод аймагт хоёр удаагийн түймрийн дуудлага Булган сум, Чулуунхороо суманд бүртгэгдсэн
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Бөхмөрөн сумын төвөөс зүүн хойд зүгт 4 километрийн зайд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт өнөөдөр Улаанбаатарын 6.57 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 гаруй удаа бүртгэгджээ
Атомын цахилгаан станцын талаар олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа. Тэрбээр энэ талаар Орос, Францад туршлага судалсан нэгэн юм. -Монгол Улс атомын цахилгаан станцтай болох шаардлагатай гэдгийг сүүлийн жилүүдэд ярьж, бичиж ирлээ
"Байгалийн хогоор тархины хогийг цэвэрлэцгээе" сэдвээр "Тэнгэрлэг Монгол", "Чийрэг Монгол" зэрэг ТТБ-ын төлөөллүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр "Хоггүй Монгол" аяныг ирэх амралтын өдөр (2023.03.26)-нд зохион байгуулж, Улиастайн гүүрнээс Морингийн даваа хүртэл цэвэрлэгээ хийх талаар мэдээлж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан юм. Тус аяны талаар иргэн У.Хосбаяр "Хоггүй Монгол аяныг зохион байгуулаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү аяны хүрээнд ”Туул голоо аваръя” хөдөлгөөнийг санаачилж, өнгөрсөн жилүүдэд өөрсдийн чадах хэмжээнд цэвэрлэгээг хийж ирсэн