ӨВӨРХАНГАЙ: Уурхайн тодорхой хувийг аймгийн иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гарлаа


6-р сарын 29
15 цаг 57 минут

Аймгийн Засаг даргаас “Баянтээг” ХК-ийн орон нутагт ноогдох хувьцаанаас тодорхой хэсгийг аймгийн иргэдэд эзэмшүүлэх саналыг дэвшүүлж, аймгийн ИТХ-ын 20 дугаар хуралдаанаар дэмжин баталлаа.

 “Баянтээг” ХК-ийн 70 хувь нь орон нутгийн өмч бол 24 хувийг “Шунхлай” групп, 6 хувийг иргэд эзэмшдэг аж. “Хувьцааг олгохдоо орон нутгийн 70 хувиас 19 хүртэл хувийг иргэдэд хаалттай байдлаар эзэмшүүлэх бодолтой байна. Ингэхдээ мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг авч ажиллана” хэмээн Засаг дарга А.Ишдорж хэллээ. 

2019 онд “Баянтээг” ХК-ийн орон нутагт ноогдох тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэн 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/11 тогтоолоор баталж байжээ. “Гэвч сонгууль, ковидын халдвар гэхчлэн олон асуудал өрнөсний улмаас удааширсан. Тиймээс тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажлын хэсгийг дахин шинэчлэх саналыг оруулсан” хэмээн тэрбээр хэлэв.

 “Баянтээг” ХК жилд 200-230 мянган тонн нүүрс борлуулж, 10 гаруй тэрбум төгрөг олдог байна. Үүнээс үйл ажиллагааны зардлаа хасаад 1.5-2 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг аж. Сүүлийн хоёр Баянтээгийн нүүрсний уурхайд нарийвчилсан хайгуулын ажил хийгдэж байгаа бөгөөд 292 метр зузаан нүүрсний цооног илрүүлээд байгаа аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:0711-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь11 сар 3. 20:06"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна11 сар 3. 20:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ11 сар 3. 19:5940, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ11 сар 3. 19:52Боловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?11 сар 3. 19:50Хэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана11 сар 3. 19:49Юань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна11 сар 3. 19:47А.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна11 сар 3. 17:40Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.