ХОВД: Ноолуур кг нь 110-127 мянган төгрөгийн үнэтэй байна


5-р сарын 5
12 цаг 04 минут

Ховд аймгийн малчид 2022 онд 1 сая 947 мянга гаруй толгой ямаа самнаж, 759.4 тонн ноолуур зах зээлд нийлүүлсэн.

Тэгвэл энэ жилийн тухайд малчид 1 сая 840.8 мянган толгой ямаа самнаж, 700 гаруй тонн ноолуурыг зах зээлд нийлүүлэх урьдчилсан тооцоолол гарчээ. 

Ховд аймгийн нийт нутгаар салхи шуурга ихтэй байснаас төл мал даарч бээрэх, бэлчээрийн хомсдол зэргээс ихэнх суманд мал хорогдох таагүй нөхцөл үүсэж байгаатай холбогдуулан зах зээлд нийлүүлэх ноолуурын хэмжээ багасах магадлалтай.
Одоогоор Ховд аймгийн Мянгад, Алтай, Үенч, Булган, Эрдэнэбүрэн, Мөст суманд ямаа самнаж эхэлсэн. Бусад суманд ямаа самнах, ноолуур бэлтгэх ажил цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан эхлээгүй байна. 

Уулын бүсийн Дуут, Мөнххайрхан зэрэг суманд ямаа самнах, ноолуур бэлтгэх ажил 5 дугаар сарын 20-ны өдрийн үеэр эхэлдэг аж.
Одоогийн байдлаар Ховд аймагт ноолуур нэг кг нь 110-127 мянган төгрөгийн үнэтэй байна. Өөрөөр хэлбэл, худалдаа эрхлэгчид цагаан ноолуурыг кг тутамд 127 мянга, бор ноолуурыг 110 мянга, холимог (цагаан, бор тэнцүү) ноолуурыг 123 мянган төгрөгөөр тооцон малчдын гар дээрээс худалдан авч буй.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө5 цаг 32 минутын өмнөНийслэлийн гацсан ТӨСЛҮҮД5 цаг 33 минутын өмнө“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”5 цаг 34 минутын өмнөЯпоны сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ5 цаг 35 минутын өмнөИрэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ5 цаг 35 минутын өмнө“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна5 цаг 39 минутын өмнөЭрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай5 цаг 41 минутын өмнөОюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ5 цаг 41 минутын өмнөМонгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа5 цаг 44 минутын өмнөЗамын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна5 цаг 45 минутын өмнөЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.