ДАРХАН-УУЛ: Утсаа цэнэглэх боломжтой халдаг сандал бүтээжээ


5-р сарын 18
15 цаг 07 минут

Дархан /МОНЦАМЭ/. Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд цахилгаанаар халдаг, амарч, зугаалж буй иргэд утсаа цэнэглэх боломжтой залгууртай сандал бүтээж байрлуулжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард уг сандлыг иргэдэд зориулж тавьсан ч төдийлөн анзаардаггүй байсан аж. Хоёр долоо хоногийн өмнө ШУТИС-ийн ДаТС-ийн сургуулийн оюутан өөрийн цахим хуудаст мэдээлэл оруулснаар иргэд сонирхох болжээ.

Хүйтэн, сэрүүний улиралд дулаацах, мөн USB оролттой залгуур байршуулсан уг сандлын нийт өртөг нь 800.000 төгрөг ажээ. Инновац шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ улсдаа тэргүүлэх эрхэм зорилготой “Дархан хотын соёл, амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын хамт олон уг сандлыг дахин хийж Дархан-50, Морин хуур, Залуус цогцолборт тун удахгүй байрлуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Гадаа температураас шалтгаалан сандлын халах дулааныг тохируулдаг бөгөөд 30 градус хүртэл халах боломжтой ажээ. Хиймэл чулуун хийцтэй уг сандлыг бүтээхэд ШУТИС-ийн ДаТС-ийн эрдэмтэн багш нартай хамтран ажилладаг бөгөөд удахгүй оюуны өмчид бүртгүүлэхээр төлөвлөсөн аж.

Ташрамд, аймгийн засаг дарга Б.Азжаргал дээрх цогцолборуудад цэнэглэгчтэй сандал хийхийг санал болгож байсан бөгөөд Хорват, Турк, Словени, БНСУ зэрэг улсаас туршлага судалсны үндсэн дээр уг сандлыг хийжээ.

Зарим улс, оронд зөвхөн халдаг, эсвэл зөвхөн цэнэглэгчтэй сандлууд байдаг аж. Тухайн хоёр санааг нэгтгэн халдаг, залгууртай /утас цэнэглэх/ сандлыг хийжээ. “Дархан хотын соёл, амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын хамт олон дахин 10 сандал бүтээж хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.