Г.Мөнхцэцэг: Хүүхдээ зургаа эсвэл долоон настайгаас нь сургуульд оруулах уу гэдэг сонголтыг малчдад хэвээр үлдээж байгаа


5-р сарын 4
13 цаг 50 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Боловсролын хуулийн төсөлтэй холбогдуулан хамгийн их ирж буй санал бол малчдын хүүхдийг зургаан настай сургуульд оруулахыг анхаарч өгөөч гэдэг асуудал. Хүүхэд нь нэгдүгээр ангид суралцах болсноор ээж нь сумын төвд амьдарч эхэлдэг. Аав нь малаа хараад гэртээ үлддэг. Үүнээс шалтгаалж малчдын өрхийн төсөв хуваагдаж байна. Мөн гэр бүл салалт их болж байгаа. Бидний баталж буй хууль амьдралд нийцсэн, иргэдэд ээлтэй байх ёстой. 

Одоогийн мөрдөгдөж буй хуулийн 35 дугаар зүйлд зургаан наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй бол малчин эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн шийдвэрлэнэ гэсэн заалт бий. Уг заалт шинэчилсэн найруулгын төслөөс хасагдсан юм уу" хэмээн асуув. 

Түүний асуултад УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Боловсролын ерөнхий хуулийн талаар хоёр жил гаруй хугацаанд ярьсан. Малчдын зүгээс олон санал хэлж байсан. Нэгдүгээр ангид зургаан настай хүүхдээ элсүүлэх нь малчдын хувьд хүндрэлтэй, ялангуяа гэр бүлийн салалт их байна гэдгийг ярьж байсан.

Өнөөдрийн ярьж буй хууль бол ерөнхий хууль. Дараа нь ЕБС, СӨБ-ын хуулийг хэлэлцэнэ. Тухайн хуулиудад хүүхдийг зургаа эсвэл долоон настайгаас нь сургах уу гэдэг сонголтыг хэвээр нь үлдээж байгаа" гэдгийг хэллээ. 

Хэлний асуудлын тухайд "Бидний үндсэн хэл Монгол хэл хэвээрээ байна. Дагалдах гадаад хэл нь Англи хэл байх юм. Хэдэн настайгаас нь тухайн хэлийг заах талаар хуулийн төсөлд огт тусгаагүй. Хэддүгээр ангиас Англи хэл заах вэ гэдгийг хөтөлбөртөө тусгах ёстой. Англи хэлний багшийг бэлтгэх гэх мэт суурь олон ажил байгаа" гэдгийг хэллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.