Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ


6-р сарын 6
12 цаг 57 минут
Монгол Улсад 2025 оны тавдугаар сард 66.360 гадаад жуулчин иржээ. Тодруулбал, өнгөрсөн жилийн энэ үед 60.898 жуулчин ирсэн бөгөө энэ оны тавдугаар сард ирсэн жуулчин 66.360 ирснээр өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсад нийт 226.364 жуулчин ирсэн байна.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд 2023 онд монгол оронд ирсэн нийт жуулчдын 142.631 буюу 21.9 хувийг, 2024 онд 193.019 жуулчин буюу нийт жуулчдын 25.4 хувийг БНСУ-ын жуулчид эзэлжээ.
Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлж тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буй. Энэ хүрээнд олон улсад Монголыг таниулах, сурталчлах зорилго бүхий “Монголд зочлох жил” арга хэмжээг 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд 2023 онд аялал жуулчлалын салбараас 1,2 тэрбум ам.доллар, 2024 онд 1,6 тэрбум ам.долларын орлогыг  Монгол Улсын эдийн засагт төвлөрүүлж чадсан байна.
 
Үүнээс гадна Улсын баяр наадмын нээлтийн тасалбарыг гадаад жуулчдад хүртээмжтэй байлгах талаарх саналыг Үндэсний их баяр наамдыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Өнгөрсөн жил буюу 2024 оны долдугаар сарын 1-11-ний өдрүүдэд Монгол Улсад 52 мянга орчим жуулчин ирсэн байна. Жуулчдын ихэнх нь улсын болон орон нутгийн баяр, наадмыг үзэх гэж зорин ирдэг бөгөөд жил бүрийн  баяр наадмын нээлтийн тасалбар аялал жуулчлалын компаниудад хязгаарлагдмал, зөвхөн наадам үзэхээр ирсэн жуулчид зорилгоо биелүүлж чадахгүй, сэтгэл дундуур буцах тохиолдол олон бий.
Иймд Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос гадаад жуулчдад борлуулах билетийн тоог 8436 болгох, баяр наадмын оройн нээлтийг хийх тухай мэдээллийг тавдугаар сарын 28-ны дотор нийтэд мэдээлж, билетийг эрт борлуулах зэрэг санал тавьсан байна.
Учир нь өнгөрсөн 2024 оны баяр наадмаар 2200 гадаад жуулчинд нээлтийн арга хэмжээг үзэх боломж олгосон. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12 мянган суудлаас 5000 суудлыг гадаадын жуулчдад өгдөг байсан бол өнгөрсөн жил нийт суудлын тоо 11 мянга болж, жуулчдын суудал 2200 болж цөөрсөнд аялал жуулчлалын салбарынхан сэтгэл дундуур байгаагаа хэлж, нээлтийн тоглолтыг оройн цагаар дахин хийх хүсэлтээ илэрхийлж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58Өдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?5 сар 8. 14:57"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ5 сар 8. 14:57Энэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна5 сар 8. 14:56Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо5 сар 8. 14:56Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ5 сар 8. 14:54ОХУ, Умард Солонгосыг холбосон авто замын гүүр дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зурагт буужээ5 сар 8. 14:53Хууль бусаар харшлын эм худалдаалаад торгуулжээ5 сар 8. 14:53Марко Пологийн мөрөөр: Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв5 сар 8. 14:52"Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно5 сар 8. 10:58Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ5 сар 7. 13:02Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана5 сар 7. 13:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.