Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой


6-р сарын 6
12 цаг 29 минут

Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж буй. Уг хурлаар дараагийн ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж байгаа билээ. 

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн өөрийн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна. 

Тэрбээр "Ерөнхий сайд болох хүн санхүү эдийн засгийн хувьд өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Ер нь маш сайн бэлтгэгдсэн хүн байх ёстой. Дурын хүн Ерөнхий сайд болчихдог юм биш. Би хүний нэр цохож хэлмээргүй байна. Намын дүрмээрээ намын дарга Ерөнхий сайд хийх ёстой ч энэ удаа намын дарга биш хүн сонгох шаардлага үүссэн тул олон талаас нь бодолцох хэрэгтэй болов уу. 

Миний хувьд хатуу байр суурьтай байдаг зүйл бол 2019, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаад үндсэн агуулга нь Монгол Улсын намууд эв, эетэй байж, хамтарч эх орноо хөгжүүлэх ёстой гэсэн зарчим байдаг. Тиймээс энэ чиглэлээр явах ёстой байсан. Дангаараа болон хамтарсан Засгийн газрын бүтэц мэдээж харилцан адилгүй өөр. Хэрэв одоо дангаараа засаглана гэх юм бол энэ том данхгар бүтцийг эрс багасгах ёстой" гэлээ. 

 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО2025, 12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО2025, 12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ2025, 12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА2025, 11 сар 21. 13:29“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилогдлоо2025, 11 сар 20. 13:29“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ2025, 11 сар 19. 13:29"ААНОАТ-ын тухай хуулийн шинэчлэл" сэдвээр сургалт зохион байгууллаа2025, 11 сар 11. 13:29Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай2025, 11 сар 10. 13:29Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2025, 11 сар 8. 13:29Олон Улсын Astro Geo компанийн JORC стандартын суурь сургалтад хамрагдлаа2025, 11 сар 7. 13:29
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.