Байгаль орчин

Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ2025, 6 сар 6. 12:57

Монгол Улсад 2025 оны тавдугаар сард 66.360 гадаад жуулчин иржээ. Тодруулбал, өнгөрсөн жилийн энэ үед 60.898 жуулчин ирсэн бөгөө энэ оны тавдугаар сард ирсэн жуулчин 66.360 ирснээр өссөн үзүүлэлттэй гарсан байна

Байгалийн гамшигт малчид илүү өртдөг2025, 4 сар 22. 11:13

Д.УЛААНХҮҮХЭН   ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨХ ХӨДӨӨ НУТАГ Хүүхэд нас минь малчны хотонд өнгөрсөн. Малын өтөг бууцны таатай үнэр, тасгийн үнээ тугалын  мөөрөлдөөн, шилбүүрийн дуу, адууны тургилах чимээ, сүү, тараг бялхсан хөдөөгийн эгэл малчны гэрт төрж өссөн минь надад амьдралын гүнзгий мэдлэг, туршлага өгсөн гэж боддог юм. Мал ахуйтай ойр байх нь хүүхдийн хүмүүжил, төлөвшил, ажлын ачаалал даах чадварт гойд нөлөө үзүүлдэг болохыг амьдралаас харж мэдэрч болно. Хүүхэд нас хэчнээн жаргалтай байж вэ..

Нийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглов2025, 3 сар 28. 15:34

Ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс “маш өндөр”, “өндөр” зэрэгтэй байгааг Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлжээ

ОБЕГ: Гал түймрээс сэргийлэх хөдөлгөөнт эргүүл ажиллана2025, 3 сар 21. 15:16

ОБЕГ-аас ой, хээрийн болон шар өвсний түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.03.21/ мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд: -Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд, нийт зургаан аймгийн 17 суманд 21 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 840 га, хээрийн 1.388.237 га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, зургаан автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6937 бог, 569 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна. Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах хөдөлгөөнт 7 бүлэг, 52 алба хаагч, Хэнтий аймгийн Дадал, Баян-Овоо, Галшар, Дэлгэрхаан, Биндэр сум, Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд, нийт 3 аймгийн 7 суманд ажиллаж байна” гэлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар: -Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгдээгүй, шар өвс шатсан 16 дуудлага бүртгэгдсэн байна

Кофены үнийн өсөлт шинэ оны эхээр мэдрэгдэнэ2024, 12 сар 18. 17:23

Кофенуудын дотроос хамгийн түгээмэл сортын кофе болох арабикагийн биржийн үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ. Энэ нь юуны түрүүнд Бразилд болсон ган гачиг, үертэй холбоотой бөгөөд үнийн өсөлтийг хэрэглэгчид ирэх оны эхээр мэдрэх болно.   Тодруулбал, ирэх оны гуравдугаар сард нийлүүлэх энэхүү сортын кофены фьючерс үнэ нэг фунт /0,45 кг/ нь 3,34 ам

Мазаалай амьдрах орчноо өөрөө бүтээдэг2024, 10 сар 28. 15:16

“Говийн гайхамшигт амьтдын амьдрах орчин ба усан хангамж уулзалт хэлэлцүүлэг-2024” МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болж байна.   Тус хэлэлцүүлгээр говийн зэрлэг амьтад хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлтийн амьдрах орчны талаар эрдэмтэн судлаачид судалгаагаа танилцуулж байгаа юм.   Мазаалайн тоо толгой хэт цөөн учраас байгальд өөрийн гүйцэтгэх үүрэггүй болсон байх магадлалтай гэж үзэж байжээ. Гэтэл мазаалай говийн баян бүрдүүдийг нөхөн сэргээдэг хармагийг ургуулдаг амьтан болохыг сүүлийн үеийн судалгаагаар нотлох болсон байна.   Байгальд унасан хармагийн үрийн ургах чадамж 10-15 хувьтай байдаг

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг аймаг бүрд байгуулна2024, 10 сар 9. 14:57

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүрсэн үр дүн, дараагийн шатны төлөвлөлтөөр мэдээлэл хийх үеэрээ Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр “2021-2024 он бол тус хөдөлгөөний бэлтгэл үе шат бөгөөд энэ хугацаанд 120 сая мод тарихаас шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьж ургуулаад байна” хэмээн мэдээллээ.   Улаанбаатар хот болон аймгууд 680 сая мод тарьж ургуулах амлалт авснаас Сэлэнгэ аймаг 17 сая орчим мод тарьснаараа тэргүүлж яваа аж. Уул уурхайн томоохон 22 аж ахуйн нэгж 9.2 сая мод тарьсны зэрэгцээ дүйцүүлэх хэлбэрээр 24 орчим сая, нийт 33 сая орчим мод тарьсан байна

Байгалийн түүхийн музей Азид 7-д эрэмбэлэгдэх төв болно2024, 9 сар 5. 14:01

 Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр /2024.09.05/ Их тэнгэрт боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, ССАЖЗ-ын сайд Ч.Номин тэргүүтэй сайд дарга нар оролцов. Байгалийн түүхийн музейн суурин дээр “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулсан

СУДАЛГАА: Сүүлийн үед гэр бүл, найз нөхөд, байгууллагаар аялахаас илүү ГАНЦААРАА АЯЛАХ сонирхол давамгайлж байна2024, 7 сар 5. 15:01

"Дотоодын аялал жуулчлалын 2024 оны чиг хандлага, таамаглал" сэдэвт судалгааны үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.  Энэ үеэр Монголын аялал жуулчлалын судалгаа, зарим таамаглалын талаарх мэдээллийг “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” НҮТББ-ын судлаач Б.Ербахыт танилцуулав.  Сүүлийн үед аялагчид гэр бүл, найз нөхөд, байгууллагынхантайгаа аялахаас илүү ГАНЦААРАА АЯЛАХ сонирхол давамгайлж байгаа онцлох үр дүн судалгаанаас ажиглагдсаныг тэрбээр ярьсан юм.  Энэ талаар "Улаанбаатарын аялал жуулчлалын холбооноос аялагчдад зөвлөгөө, мэдээлэл өгөх чиглэлд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байна.  Улмаар дотоодын аялагчдаас судалгаа авах ажлыг гурав дахь жилдээ зохион байгуулж буй.  Өнгөрсөн жил наадмын дараах амралтаар Улаанбаатар хотоос 860,000-883,000 дотоодын аялагч гарах магадлалтай гэх таамаглал, тооцоог гаргаж байсан. Үүний дараа төлбөр авах цэгүүдээр нэвтэрсэн авто машины тоогоор батлахыг оролдсон.  2023 оны арван сарын байдлаар улсын хэмжээнд 1,493,000 хүн аялсан талаарх тооцоо судалгаа байгаа

Энэ онд 70 орчим ой, хээрийн түймэр гарчээ2024, 6 сар 17. 11:56

Энэ сарын 17-ны байдлаар, он гарснаас хойш улсын хэмжээнд Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв аймгийн 30 суманд ой, хээрийн гал түймрийн 69 тохиолдол бүртгэгдээд байна.   Ой, хээрийн гал түймэрт 685.267 га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртөж, экологид 353.085.498 төгрөгийн хохирол учирчээ.   Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7,2 хувиар нэмэгдсэн байна. Ой, хээрийн түймрийн аюултай үе зургаадугаар сарын эхний арав хоногт дууссан ч  хойд, баруун хойд ойн бүс нутгаар хуурайшилтын түвшин хэвээр байгааг ОБЕГ мэдээлжээ

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна2024, 5 сар 7. 16:11

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тарьж ургуулаад байна.     Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг тус компанид ажиллажээ.     “Энержи Ресурс” ХХК: -2022 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас хойш 7км-т байгуулж буй Хамгаалалтын ойн зурваст тарьсан 90 мянган хайлаас, -2023 онд Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт Заган ойжуулалт хийх зорилгоор тарьсан 10 мянган заг, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нийтийн ногоон байгууламж байгуулах зорилгоор тарьсан 30 мянган хайлаас, улиас, жигд, сухай, -Богд Хан уулын Хүрхрээгийн аманд ногоон байгууламж байгуулах зорилгоор тарьсан 2,517 шилмүүст болон навчит мод, -Хэнтий аймгийн Чандаганы талд тариалангийн талбайн хамгаалалтын зурваст тарьсан 17 мянган улиас, хайлаас тариад байна.   “Энержи Ресурс” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 40 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм. Энэ хүрээнд “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” ТББ-тай хамтран урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулжээ.     Үүнд 36.5 сая модыг ойн хомсдол, доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Өмнөговь, Хэнтий аймгийн нутаг, Богд Хан уулын бүсэд, гурван сая модыг цөлжилт, газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах, элсний нүүлтийг сааруулах зорилгоор, 0.5 сая модыг суурин газрын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нэмэгдүүлэх, “хотын ой” хөгжүүлэх зорилгоор тарихаар төлөвлөжээ.     “Энержи Ресурс” ХХК нь 2024 онд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд ойжуулалт хийх зорилгоор 20 мянган шинэс, Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт 10 мянган заг мод тарихаар төлөвлөж байна

ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв2024, 5 сар 3. 14:56

Тожилт үйлчилгээний компанийн ажилтнуудын цалинг нэмж, хүрз, шүүр хоёроос нь салгана хэмээн өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард нийслэлээс мэдээлж байв. Тэгвэл тэрхүү ам гарсан чирч явдаг, том хэмжээтэй тоос сорогчоо өчигдөр ТҮК-ийн ажилтнуудад албаныхан хүлээлгэж өгсөн юм. Хэрэглээнд гаргаад нэг ч хоноогүй гудамжны тоос сорогч нь хотын шороог бүрэн сорж чадахгүй байгааг иргэд шүүмжилж эхэллээ. Тоос сорогчийн овор хэмжээ их учир хоёр хүн ажиллуулж, нэг хүн чирч, нөгөө хүн нь тоосыг нь соруулж ажиллуулдаг байна. Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажил хийгдсэнээр ТҮК-ийнхэн ажлын багажаа тоос сорогчоор солих болсон

Байгалийн баялгийг Үндэсний баялгийн сангаар дамжуулж, ард иргэдэд хүргэнэ2024, 4 сар 8. 14:34

Хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө заавал баталсан байх хуулийн жагсаалтад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл багтаж байна. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад уг хуулийн гол үзэл санаа оршиж байгаа гэдгийг хууль санаачилагчид тодотгож байгаа юм

Б.Сувдмаа: Цөлжилтөөс хамгаалах ажлыг тууштай хийвэл байгаль өөрөө хурдан сэргэдэг2024, 3 сар 21. 16:41

Дэлхийн усны өдрийг угтан БОАЖЯ, Усны газар, Туул голын сав газрын захиргаанаас “Усны нөөцийн нэгдсэн менежмент-талуудын оролцоо" хэлэлцүүлгийг өнөөдөр “Монполимет” цогцолборт зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн талаар болон орон нутаг дахь усны нөхцөл байдлын талаар Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ТББ-уудыг хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сувдмаагаас тодруулав.   -Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөнх цэвдэгт уулс хайлж байгаа. Үүний тоонд манай орны Отгонтэнгэр, Сутай, Их Богд уул орж байгаа талаар Усны газраас мэдээлсэн



Шинэ мэдээ

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа3 сар 18. 18:01УБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо3 сар 18. 18:00Намын даргын амбицтай хүн УИХ-ын дарга болохоор төрийг самардаг3 сар 18. 17:59УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтав3 сар 18. 17:58Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв3 сар 18. 17:53Монгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд генерал цолтнууд шинээр нэмэгдлээ3 сар 18. 17:522026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд3 сар 18. 17:51Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана3 сар 18. 17:50Х.Эрдэнэтулга: Гэмт хэрэг ярьдаг юүтүб сувгуудыг хүүхдийнхээ утаснаас хязгаарлахыг зөвлөе3 сар 18. 17:47Б.Энхтүвшин: Монгол Улсад дизелийн түлш 27, АИ-92 автобензин 40 хоногийн нөөц бий3 сар 18. 17:46Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зургаан жилийн дараа хийлээ3 сар 17. 16:18Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 сар 17. 16:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.