Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбооны өндөр түвшний хуралд оролцов


12-р сарын 9
18 цаг 21 минут

Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбоо (SEACEN)-ны гишүүн, Төв банкнуудын Ерөнхийлөгч нарын өндөр түвшний 60 дахь семинар болон Ерөнхийлөгч нарын зөвлөлийн 44 дэх хурал энэ сарын 05-наас 07-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болж өнгөрлөө. 

Ерөнхийлөгч нарын зөвлөлийн энэхүү хурлаар “2025 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн төлөв байдал” болон SEACEN-ны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Энэхүү арга хэмжээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож, “Гео-эдийн засгийн хуваагдлын Ази тивийн эдийн засагт үзүүлэх бодлогын үр дагавар” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцсон нь санхүүгийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн бодлогын чухал асуудлуудаар дэлхий нийтийн төлөв байдалтай зэрэгцэн алхах боломжийг олгож байна.

Түүнчлэн дэлхийд нэр хүндтэй энэ хуралд Монгол Улсын санхүүгийн салбарыг төлөөлөн оролцсон нь улс орны банк санхүүгийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн бодлого, үйл ажиллагаагаа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.