ӨМНӨГОВЬ: Хамгийн олон мод тарьсан иргэнээр С.Даваахүү тодров


12-р сарын 4
14 цаг 47 минут

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 2024 онд 500 мянгаас дээш мод тарихаар төлөвлөсөн юм. 

Төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр 2024 оны 4 болон 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, “Хайлаасны баяр” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, нийт 263.5 га талбайд 630 779 мод тарьж ургуулсан байна. 

Үүнээс өрх бүр жилд есөөс доошгүй мод тарьж ургуулах уриалгын дагуу 3046 өрх хашаандаа 18662 мод тарьсан бол ААНБ-ын орчин тойрон, цэцэрлэгт хүрээлэнгийн 0.5 га талбайд 81283 мод, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 компани 43.3 га талбайд 210 374 мод тус тус тарьжээ. 

Харин нэрэмжит цэцэрлэг, баг хороонд байгуулсан бичил цэцэрлэг бүхий 11.8 га талбайд 99590 мод шинээр болон нөхөн тарьж, Агро ойн аж ахуйг хөгжүүлэхээр төв суурингийн хамгаалалтын ойн зурвасыг 63 га талбайд байгуулж 19706 мод тарьсан байна. 

Тус үйл ажиллагаанд төрийн болон хувийн хэвшил, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 346 аж ахуйн нэгж, байгууллага, 11069 ажилтан, албан хаагч оролцон 5.3 тэрбум төгрөг зарцуулжээ. 

Өмнөговь аймгаас хамгийн олон мод тарьсан нь Цогтцэций сум бөгөөд 240 857 мод тарьжээ. 

Хамгийн олон мод тарьсан иргэнээр Даланзадгад сумын иргэн Сосорбарамын Даваахүү тодорч, 1000 гаруй модыг тарьсан талаар Өмнөговь аймгийн БОГ-ын мэргэжилтэн Н.Мөнхгэрэл мэдээллээ.  

Мод тарилтад аймгийн цаг уур, газар нутгийн онцлог, говь, цөлийн нөхцөлд дасан ургах чадвартай унаган мод, сөөгийг тарихад чиглэж байгаа бөгөөд 2024 оны тарьсан нийт модны 138 880 буюу 25.4 хувь нь заг, 243 474 буюу 44.5 хувь нь хайлаас мод эзэлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.