Уурхайчин эмэгтэйчүүд хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн асуудлаар чууллаа

4-р сарын 29
12 цаг 00 минут

о нэгтгэх зорилгоор “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо боллоо.

Эмэгтэй уурхайчдын дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, ойлголтоо нэгтгэх зорилгоор “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо боллоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга чуулганыг нээж,  уурхайчин эмэгтэйчүүдэд хандаж мэндчилгээ дэвшүүлэн, уул уурхайн салбарын эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлуудыг бодлогын хэмжээнд хэрхэн анхаарах, цаашдын бодлого чиглэлд ямар асуудлыг тусгах талаар танилцууллаа. “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган "Хүртээмжтэй уул уурхайн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо" агуулгын хүрээнд уурхайчин эмэгтэйчүүдийн оролцоог хангах, уурхайчин гэр бүлийн асуудлыг өргөн хүрээнд харж, шийдлийг олох зорилгоор үндсэн хоёр хэсэгтэйгээр үргэлжлэв. Чуулганд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын 300 гаруй уурхайчин  эмэгтэй оролцож, өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Жендэрийн Үндэсний Хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр, Оюу толгой ХХК-ийн орон нутаг хариуцсан ерөнхий менежер Г.Сугар нар чуулганд оролцож мэндчилгээ дэвшүүлэв.

“Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд Эрдэнэт ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд “Хамтын хүч, хөгжлийн гарц” уриан дор зохион байгуулагдаж байв. Харин 2021 онд “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь” сэдвийн хүрээнд III чуулганыг цахимаар зохион байгуулж, чуулганаас тухай бүр санал, зөвлөмж, уриалга гарч, бодит ажлууд хийгдсэний үр дүнд салбарын эмэгтэйчүүд нэгдэн нийлж, асуудлаа хэлэлцдэг жишиг загвар тогтжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58Өдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?5 сар 8. 14:57"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ5 сар 8. 14:57Энэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна5 сар 8. 14:56Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо5 сар 8. 14:56Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ5 сар 8. 14:54ОХУ, Умард Солонгосыг холбосон авто замын гүүр дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зурагт буужээ5 сар 8. 14:53Хууль бусаар харшлын эм худалдаалаад торгуулжээ5 сар 8. 14:53Марко Пологийн мөрөөр: Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв5 сар 8. 14:52"Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно5 сар 8. 10:58Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ5 сар 7. 13:02Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана5 сар 7. 13:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.