БАЯН-ӨЛГИЙ: Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөртэй болов


3-р сарын 31
11 цаг 40 минут

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ХІІІ хуралдаанаар "Аялал жуулчлалын дэд хөтөлбөр"-ийг баталлаа.

Тус дэд хөтөлбөр нь аймгийн  аялал жуулчлалын үйлчилгээний материаллаг баазыг бэхжүүлэх,  стандартын шаардлагад нийцүүлэн сайжруулсан, тогтвортой, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бусад салбар, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.

Баян-Өлгий аймаг нь 2030 он хүртэлх хөгжлийн зураглалдаа гадаад, дотоодын аялагчдын тоог 50 мянгад, аялал жуулчлалын салбарын орлогыг 14 тэрбум төгрөгт хүргэх, аялал жуулчлалыг дагасан ажил эрхлэлтийг 17 хувиар өсгөж, шинээр 1000 ажлын байр бий болгохоор төлөвлөсөн.

Иймээс дээрх зорилтод хүрэхийн тулд:

  1. Аймгийн аялал жуулчлалын салбарын бүтэц зохион байгуулалт, менежментийг сайжруулах;

2.Аялал жуулчлалын мэдээллийн төвийг орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр хангаж, аймгийн нисэх буудалд шинээр мэдээллийн төв нээх;

  1. Аялал жуулчлалын нөөц газруудын бүртгэл, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;
  2. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үзмэрүүдийг сурталчлах, брэнд бүтээгдэхүүн бий болгох, сургалт сурталчилгаа хийх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадваржуулах;
  3. Стандартын шаардлагад нийцсэн, ая тухтай үйлчилгээний газар байгуулахад дэмжлэг үзүүлэх, /жуулчны бааз, экогэрбий болгох/;
  4. Нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодит арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг дэмжих;
  5. Аймгийнбрэнд бүтээгдэхүүн бий болгох соёл, урлагийн  өвийг бодлогоор дэмжих;

9.Гадаад, дотоодын аялагчид болон жуулчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг хийхээр дэд хөтөлбөрт тусгасан байна.

Дэд хөтөлбөр нь 2027 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд  аймгийн ИТХ, ЗДТГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаа зэрэг орон нутгийн захиргааны байгууллагууд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд хамтран ажиллах ажээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа3 цаг 43 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 цаг 44 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна3 цаг 45 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана3 цаг 46 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ3 цаг 46 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ3 цаг 46 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна3 цаг 48 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө3 цаг 49 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ3 цаг 50 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав3 цаг 50 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.