Нобелийн шагналт эдийн засагчид Трамп инфляцийг хөөргөнө гэв


6-р сарын 26
17 цаг 41 минут

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулбал тус улсын эдийн засаг инфляцидаа баригдаж, хүндэрнэ гэх "Axios"-ын гаргасан мэдэгдэлд Нобелийн шагналт 16 эдийн засагч санал нэгджээ. Тэдний үзэж буйгаар Жо Байдены эдийн засгийн бодлого нь Трампийн бодлогоос хэд дахин давуу талтай аж. Тодруулбал, Хятадын импортын бараанд хатуу хяналт тогтоож, татварыг нэмэгдүүлнэ гэж Трамп амласан. Энэ нь барааны үнийг хөөргөж, инфляцийн түвшинг нэмэгдүүлнэ гэж эдийн засагч нар үзэж буй.

Эдийн засгийн чиглэлээр 2001 онд шагнал хүртсэн Жозеф Стиглиц, 2015 онд шагнал авсан Сэр Ангус Дитон нар "Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа авч чадвал АНУ-ын нэр хүнд буурч, дотоодын эдийн засаг тогтворгүй болно. Жо Байдены хувьд эдийн засгийн бодлогоо сайжруулах төлөвлөгөө гаргасан байна" гэж хэлжээ.

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болох бөгөөд Трамп, Байден нар өрсөлдөөндөө илүү анхаарч байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд үндсэн инфляцийн түвшин хамгийн багаар өсч байгаа ч иргэд үнийн хөөрөгдөлд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн.

Трампийн хувьд импортын барааны татварыг 60 хувиар нэмэгдүүлнэ гэж амласан нь шинжээчдийн санааг зовоож буй.

"Америкчууд инфляцийн талаар санаа зовж байна. Сүүлийн үед инфляци бүх зүйлд нөлөөлдөг болсон. Дональд Трамп төсвийн хариуцлагагүй бодлогоороо инфляцийг дахин өдөөх вий гэсэн болгоомжлол нь зүй ёсных юм " гэж Жозеф Стиглиц онцолсон. Нобелийн шагналт эдийн засагчид санал нэгдэж буйд Трампийн кампанит баг хариу мэдэгдэл гаргахаас татгалзжээ. Байдены сонгуулийн кампанит ажлын хэвлэлийн төлөөлөгч Жеймс Сингер Трампийн эдийн засгийн хөтөлбөрийг аюултай гэж мөн адил санал нэгдэж байна.

Пүрэв гаригт Байден, Трамп нар эдийн засгийн чиглэлээр анхны мэтгэлцээнээ хийнэ.  Трамп Байденыг өндөр үнэ, инфляцид буруутгаж байгаа бол Байден Трампийн худалдааны бодлого, тариф нь инфляцийг өсгөнө гэж мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.