Дараагийн айлчлал Хойд Солонгост


5-р сарын 21
23 цаг 14 минут

 

Геополитикийн өндөр ач холбогдолтой айлчлалууд идэвхтэй үргэлжилсээр байна. Хятадын дарга Ши Жиньпин айлчлалын цувааг үргэлжлүүлж, ирэх долоо хоногт юм уу зургадугаар сарын эхээр Хойд Солонгост айлчилж магадгүй байна. Өмнөд Солонгосын мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг оролдож магадгүй. Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Трампыг эх орондоо хүлээн авсан билээ.

Хятадын аюулгүй байдлын алба болон өөр бусад агентлагийн зарим албан тушаалтан саяхан Пёньянд айлчилсан аж.

Трамп анхны бүрэн эрхийнхээ хугацаанд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн хүрээнд Ким Жон Унтай гурван удаа уулзсан байдаг. Хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснийхээ дараа тэр Ким Жон Унтай сайн харилцаатай байсан гэдгээ онцлоод, түүнтэй дахин уулзахад бэлэн гэжээ.

Хойд Солонгос, Хятадын хоорондох харилцаа холбоо нь Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Мөн Хятад улс тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.