“Монголчууд ямар орцтой хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа мэдэхгүй байна”


12-р сарын 24
17 цаг 33 минут

Эрүүл мэндийн болон хяналт шалгалтын байгууллагаас нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүрээр худалдаж байгаа хүүхдийн бэлгэнд шинжилгээ хийсэн дүнгийн талаар мэдээллээ.

Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар “Бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг дэлгүүрүүдэд хяналт шалгалт явуулахад ноцтой асуудал гарч ирсэн. Манай улсад хаяг шошгожилтын стандарт алдагдчихсан байна. Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 12-р зүйлд хаяг, шошгожилтыг нарийн заагаад өгчихсөн байдаг. Мөн 2016 онд баталсан шошгын стандартыг тодорхой гаргасан байгаа.

Хаяг шошгын асуудлаар хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ.

Шалгалтын явцад шошгожилтын 16 үзүүлэлтийг хангасан нэг ч бүтээгдэхүүн байхгүй байв. Тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх заавар нь бичигдээгүй нийтлэг зөрчил илэрсэн. Харшил үүсгэгчийн талаарх мэдээлэл байхгүй. Импортын бараа бүтээгдэхүүний шошго дээрх тайлбарыг монгол, англи эсвэл орос хэлээр л бичсэн байх ёстой. Гэтэл Солонгос, Хятад улсын импортын бүтээгдэхүүнүүд тухайн орны хэлээр бичигдсэн шошготой байна.  

Ууттай бүтээгдэхүүнд шалгалт явуулахад хүчинтэй хугацаа нь хэзээ дуусах эсэх нь мэдэгдэхгүй 2 бүтээгдэхүүн илэрсэн. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хаяг шошгодоо онцгой анхаарах шаардлагатай байна. Монголчууд ямар орцтой бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа мэдэхгүй байна. Хаяг шошгын асуудлаар хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ" гэв.

Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн эрхлэгч Нандин-Эрдэнэ “Манай лаборатори  үндэсний хэмжээнд магадлан шинжлэх, эрсдэлийн үнэлгээ, тандалт судалгаа хийх гэсэн чиг үүргийн дагуу ажилладаг. Энэ хүрээнд гадуур худалдаалагдаж буй бэлгийн багцуудад шинжилгээ явууллаа. Шинжилгээний дүнгээс харвал чихэрлэг ундааны сахар зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан.

Нэг уут бэлгийн багцанд 36-72 ширхэг ёотон агуулагдаж байна

Таван багц бэлгийн 37 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийсэн. Нэг уут бэлгэнд хамгийн багадаа 135.81 гр сахар агуулагдаж байна. Энэ нь 581 ккал илчлэгтэй байна гэсэн үг. ДЭМБ-аас зөвлөдөг хэмжээнээс 6.8 дахин өндөр сахарын агууламжтай байна.

7-10 настай эрэгтэй хүүхэд өдөрт 1800 ккал илчлэг авах ёстой. Эмэгтэй хүүхэд 1650 ккал илчлэгийг хүнснээс авах ёстой байдаг. Гэтэл нэг уут бэлгийн багцанд 36-72 ширхэг ёотон агуулагдаж байна гэсэн үг. Ийм их хэмжээний ёотон хүүхэд нэг дор идэж байна. Сахар бол нийгмийн эрүүл мэндэд нөлөөлж буй сөрөг хүчин зүйл юм. Иймд эцэг эхчүүд та бүхнийг хүүхдэдээ бэлэг өгөхдөө сахар багатай бүтээгдэхүүн сонгохыг уриалж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.