АҮЭБЯ: БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАВ


11-р сарын 18
11 цаг 31 минут
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.11.16) боллоо. Хуралдааныг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, газар, нэгж болон харьяа байгууллагуудын ажлын явц, гүйцэтгэлийг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг, чиглэл өглөө.
 
Хуралдаанаар хүний нөөцийн аудитын бэлтгэл ажлыг хугацаанд нь хангах, ирүүлсэн албан бичиг, үүрэг даалгаврын биелэлтийг шуурхай зохион байгуулах, бүтээгдэхүүн хуваах гэрээний төлбөр тооцоог цэгцэлж, хуримтлагдсан авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов.
 
2027 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан яам болон харьяа байгууллагуудын ажлын төлөвлөлтийг боловсруулж бэлэн болгохыг үүрэг болгов. Мөн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх талбайн холбогдох материалыг эцэслэх, ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журмыг танилцуулах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг өглөө.
 
Мөн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд “Шилэн данс” цахим системийн мэдээллийг тогтмол шинэчилж, хугацаанд нь бүрэн байршуулахыг холбогдох газар, нэгжүүдэд даалгав.
 
Хуралдааны үеэр Үндэсний геологийн алба 2026 оны улсын төсвийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөг 114 хувиар биелүүлсэн талаар мэдээллээ. Цаашид 2026 оны эцэс хүртэл төлөвлөсөн ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг сайжруулахыг газар, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АҮЭБЯ: БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАВ26 минут 56 секундын өмнөЗээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо11 сар 17. 14:48“Made in Russia” форумд 86 орны төлөөлөл оролцжээ11 сар 17. 14:47Б.Энхбаяр: Сайдын ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ11 сар 17. 14:47Галын аюулгүй байдлын дүгнэлтийг шуурхай гаргуулахаар хахууль өгсөн хэргийг прокурорт шилжүүлжээ11 сар 17. 14:39Ирэх пүрэв гарагт бүх нийтээр амарна11 сар 17. 14:38GOOGLE-ийн шаардлага хангасан ухаалаг сургуулийн загварыг аймаг, дүүрэг бүрд нэвтрүүлнэ11 сар 17. 14:37Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ11 сар 17. 14:35Э.Батшугар: Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ11 сар 17. 14:33Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 17. 14:32У.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэн өгч нэр төрөө сэргээлгэнэ, шалгуулна11 сар 17. 14:31Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ11 сар 16. 16:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.