Зээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо


11-р сарын 17
14 цаг 48 минут
 
Камбож Улсын Сием Рийп хотноо энэ сарын 09–12-ны өдрүүдэд Азийн Батлан даалтын сангуудын холбоо (ACSIC)-ны 34 дэх удаагийн сургалт, хэлэлцүүлэг “Ногоон зээлийн батлан даалтын тогтолцоогоор дамжуулан тогтвортой өсөлтийг дэмжих нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Азийн 14 орны 19 байгууллагын 80 гаруй төлөөлөгч оролцсоноос Монгол Улсын Зээлийн батлан даалтын сангийн төлөөллүүд оролцов.
 
Энэ үеэр Зээлийн батлан даалтын сангийн Төсөл, бизнес хөгжлийн газрын мэргэжилтэн М.Эрдэнэчимэг “Монгол Улсын зээлийн батлан даалтын тогтолцоо: Ногоон нөлөөлөл” сэдвээр илтгэл тавьж, ногоон зээлийн батлан даалтын бүтээгдэхүүний хэрэгжилт, байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй туршлагаа олон улсын төлөөлөгчдөд танилцууллаа.
 
Сургалт, хэлэлцүүлгийн хүрээнд ногоон зээл, тогтвортой санхүүжилтийг дэмжих батлан даалтын механизм, тэдгээрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилт, боломжийн талаар харилцан туршлага солилцож, гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн юм.
Энэхүү оролцоо нь Монгол Улсын зээлийн батлан даалтын тогтолцооны туршлагыг олон улсад таниулах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо8 минут 13 секундын өмнө“Made in Russia” форумд 86 орны төлөөлөл оролцжээ9 минут 16 секундын өмнөБ.Энхбаяр: Сайдын ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ9 минут 57 секундын өмнөГалын аюулгүй байдлын дүгнэлтийг шуурхай гаргуулахаар хахууль өгсөн хэргийг прокурорт шилжүүлжээ17 минут 59 секундын өмнөИрэх пүрэв гарагт бүх нийтээр амарна18 минут 31 секундын өмнөGOOGLE-ийн шаардлага хангасан ухаалаг сургуулийн загварыг аймаг, дүүрэг бүрд нэвтрүүлнэ19 минут 50 секундын өмнөХиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ21 минут 52 секундын өмнөЭ.Батшугар: Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ23 минут 48 секундын өмнөХууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ24 минут 20 секундын өмнөУ.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэн өгч нэр төрөө сэргээлгэнэ, шалгуулна25 минут 25 секундын өмнөХуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ11 сар 16. 16:28Илон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав11 сар 16. 16:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.