"FOODEX JAPAN 2026" ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ УЛСААС 8 АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОЖ БАЙНА


3-р сарын 10
15 цаг 14 минут

Ази тивийн хамгийн том хүнс, ундааны үзэсгэлэнгийн нэг болох "FOODEX JAPAN 2026" Токио хотноо эхэллээ. Олон улсын чанартай энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас 8 аж ахуйн нэгж үндэсний онцлог бүтээгдэхүүнүүдээ танилцуулан оролцож, дотоодын хүнсний салбарын экспортын боломжийг дэлхийн зах зээлд сурталчилж байна.

Үүнд: - “Боса Кондитер” ХХК – SHI-RA шар сүүний амттан - “Арвайн Үндэс” ХХК – Khan, Chass шар айраг, Соёлт, Sayan, Aurora Wave архи - “Булган Мах Маркет” ХХК – адууны махан бүтээгдэхүүн - “Цайдам Трейд” ХХК – Бурамхан брэндийн ингэний сүүтэй чихэр \Батлан даалттай харилцагч\ - “Төгс Уураг” ХХК – хөлдөөж хатаасан тараг - “Монос Хүнс” ХХК – чацаргана болон барагшуунтай бүтээгдэхүүн - “Есөн Од” ХХК – шоколадан бүтээгдэхүүн “Шидэт Хүнс” ХХК – баяжуулсан жигнэмэг гэсэн найман ААН оролцож байна.

Монголын үндэсний үйлдвэрлэгчид ийнхүү олон улсын хэмжээний үзэсгэлэнд оролцсоноор эх орны хүнсний салбарын чанар, өв уламжлал, онцлог бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулах, цаашдын экспортын боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ7 цаг 45 минутын өмнөХятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?7 цаг 46 минутын өмнө“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв7 цаг 47 минутын өмнөГүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна7 цаг 49 минутын өмнөИраны эсрэг дайнд 37 тэрбумыг зарцуулжээ7 цаг 51 минутын өмнөМогойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг7 цаг 55 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ7 цаг 56 минутын өмнөХувийн сургуулиудын сул суудалд 2810 суралцагчийг хамруулна7 цаг 59 минутын өмнө3613 иргэн 204.9 тэрбумаар хохирчээ8 цаг 2 минутын өмнөАвто замын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэв8 цаг 2 минутын өмнөМонголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!7 сар 8. 12:44Оросууд олимпод, спортод эргэн ирэв7 сар 8. 12:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.