ДЭМБ: 2030 он гэхэд дэлхий даяар 4.1 сая сувилагч дутагдана


5-р сарын 13
13 цаг 39 минут

Дэлхийн эрүүл мэндийн салбарт сувилахуйн боловсон хүчний хомсдол жилээс жилд буурч байгаа бөгөөд 2030 он гэхэд тус салбарт 4.1 сая орчим ажиллах хүчин дутагдах төлөвтэй байна. Ийм таамаглалыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Олон улсын сувилагчдын зөвлөлөөс (ОУСЗ) түнш байгууллагуудтай хамтран гаргасан тайланд дэвшүүлжээ. 

 

Тайланд дурдсанаар, дэлхий даяар сувилагчдын тоо 2018 онд 27.9 сая байсан бол 2023 онд 29.8 сая болж нэмэгджээ. Сувилахуйн салбарын боловсон хүчний хомсдол 2020 онд 6.2 сая байсан бол 2023 онд 5.8 сая болж буурсан бөгөөд 2030 он гэхэд 4.1 сая болох төлөвтэй байна.

 

"Сувилагчдын тоо дэлхийн хэмжээнд нэмэгдэж байгаа боловч зарим улсад сувилагч маш ихээр дутагдсан хэвээр байгааг" мэргэжилтнүүд онцлоод сувилагчдын 78 орчим хувь нь "дэлхийн хүн амын 49 хувийг бүрдүүлдэг улс орнуудад ажиллаж байгаа" гэдгийг дурджээ. 

 

“Бага, дунд орлоготой улс орнуудад сувилагчдыг сургах, ажилд авах, тогтвор суурьшилтай ажиллуулахад хүндрэл бэрхшээл тулгарсаар байна. Иймээс эдгээр улс орон ажлын байр бий болгож, хадгалахын тулд дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн сувилахуйн салбарын мэргэжилтнүүдийн хүрэлцээ тэгш бус байгаа нь “хүн бүрд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж тайланд дурдсан байна. 

 

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийтэлсэн уг тайланд сувилагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, мөн хүйсийн тэгш байдлыг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэхийг улс орнуудад уриалсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ7 цаг 40 минутын өмнөХятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?7 цаг 41 минутын өмнө“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв7 цаг 42 минутын өмнөГүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна7 цаг 44 минутын өмнөИраны эсрэг дайнд 37 тэрбумыг зарцуулжээ7 цаг 46 минутын өмнөМогойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг7 цаг 50 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ7 цаг 51 минутын өмнөХувийн сургуулиудын сул суудалд 2810 суралцагчийг хамруулна7 цаг 54 минутын өмнө3613 иргэн 204.9 тэрбумаар хохирчээ7 цаг 56 минутын өмнөАвто замын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэв7 цаг 57 минутын өмнөМонголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!7 сар 8. 12:44Оросууд олимпод, спортод эргэн ирэв7 сар 8. 12:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.