БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ


5-р сарын 9
19 цаг 26 минут

БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлийн олон улсын анхны шууд нислэг долоодугаар сарын 29-нөөс эхэлнэ.

 

Энэхүү түүхэн нислэг манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Мөн Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэднийг богино хугацаанд зорьсон аяллын бүс нутагт нь хүргэх гол зорилготой. Түүнчлэн Хөвсгөл аймаг болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах давуу талтайг албаныхан онцоллоо.

Уг төслийг аялал жуулчлалын Чандмань Трэйвел” болон үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” компани хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээж байна.

 

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт өнгөрсөн сард болох үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлыг 4С буюу олон улсын зэрэглэлтэй болгоно” гэж мэдэгдсэн байсан бол энэхүү шууд нислэг үүний эхлэл болж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ7 цаг 46 минутын өмнөХятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?7 цаг 47 минутын өмнө“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв7 цаг 49 минутын өмнөГүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна7 цаг 50 минутын өмнөИраны эсрэг дайнд 37 тэрбумыг зарцуулжээ7 цаг 52 минутын өмнөМогойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг7 цаг 56 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ7 цаг 57 минутын өмнөХувийн сургуулиудын сул суудалд 2810 суралцагчийг хамруулна8 цагийн өмнө3613 иргэн 204.9 тэрбумаар хохирчээ8 цаг 3 минутын өмнөАвто замын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэв8 цаг 3 минутын өмнөМонголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!7 сар 8. 12:44Оросууд олимпод, спортод эргэн ирэв7 сар 8. 12:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.