Үндэсний төв номын сан “Эртэч уншлага” үйлчилгээ нэвтрүүллээ


4-р сарын 1
16 цаг 42 минут

Үндэсний Номын Сангийн Салбар номын сан дахь Онцлог хэрэгцээт иргэдийн танхим нь дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл “Эртэч уншлага” нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ.

Ажлын өдрүүдэд өглөөний 07:30 цагаас эхлэн уншигчдад үйлчилж, эрт цагт номын сангаар үйлчлүүлэх боломж бүрдүүлсэн байна. Тус танхим нь орчин үеийн тохижилттой, тав тухтай орчинтой. Утасгүй интернэт болон цахим орчинд ажиллах дөрвөн компьютертэй. Уншигчид хувийн компьютер, ном материалыг авч ирэн ашиглах боломжтой аж.

Мөн киндль төхөөрөмжөөр 1000 гаруй цахим ном унших, 37 сонсдог номоор суралцах, орос хэл дээрх 1000 гаруй ном бүхий таблет ашиглах боломж бүрджээ. Онцлог хэрэгцээт иргэдийн танхим ажлын өдрүүдэд 07:30–16:30 цагт ажиллаж, уншигчдад хүртээмжтэй үйлчилгээг үзүүлнэ. “Эртэч уншлага” үйлчилгээ нь уншигчдын цагийг үр бүтээлтэй ашиглахад туслах зорилготой аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ7 цаг 45 минутын өмнөХятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?7 цаг 45 минутын өмнө“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв7 цаг 47 минутын өмнөГүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна7 цаг 49 минутын өмнөИраны эсрэг дайнд 37 тэрбумыг зарцуулжээ7 цаг 51 минутын өмнөМогойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг7 цаг 54 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ7 цаг 55 минутын өмнөХувийн сургуулиудын сул суудалд 2810 суралцагчийг хамруулна7 цаг 59 минутын өмнө3613 иргэн 204.9 тэрбумаар хохирчээ8 цаг 1 минутын өмнөАвто замын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэв8 цаг 1 минутын өмнөМонголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!7 сар 8. 12:44Оросууд олимпод, спортод эргэн ирэв7 сар 8. 12:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.