Эрдэмтэд лабораторийн аргаар шүд ургуулжээ


4-р сарын 15
16 цаг 53 минут

Лондонгийн Кингс Коллежийн эрдэмтэд лабораторийн нөхцөлд хүний шүд ургуулж чаджээ.  

Энэ нээлтийн үр дүнд хэний ч шүдийг нөхөх боломжгүй ч судалгааны талбарт шинэ замыг нээж өгч байна гэж судлаачид онцолжээ.  

“Биологийн аргаар шүдийг дахин ургуулж орлуулах санаа нь намайг Лондон руу, Кингс коллеж руу хөтөлсөн” хэмээн нөхөн сэргээх шүдний эмчилгээний салбарын захирал доктор Ана Анжелова-Волпони тайлбарлав.   


Төгс инээмсэглэл өнөө үед өндөр эрэлттэй болсон бөгөөд олон хүн шүдний аппарат эсвэл суулгац ашиглан нэг ижил шүдтэй мэт харагддаг болсон цаг.

skip-share

Лабораторид ургуулсан шүд нь байгалийн жамаар нөхөн сэргээгдэж, эрүүнд жинхэнэ шүд мэт суух гэнэ

Гэвч шүдний суулгац нь өвчтөн болон түүнийг арчилж буй шүдний эмчид таамаглаагүй асуудал үүсгэж болдог. Суулгац хийхийн тулд мэс засал шаарддаг бөгөөд шүдний суулгац болон эрүүний ясан эдийн сайн зохицол чухал байдаг аж.  

Харин лабораторид ургуулсан шүд нь байгалийн жамаар нөхөн сэргээгдэж, эрүүнд жинхэнэ шүд мэт суух гэнэ. Тэд илүү бат бөх, удаан эдэлгээтэй учир шүдний ломбо эсвэл суулгацнаас илүү удаан хугацаанд хэрэглэгдэх, биологийн хувьд зохицсон шийдэл болж чадна хэмээн эрдэмтэд үзжээ.

Амны хөндийн эрүүл мэнд муу байх нь хүний хоол идэх, ярих, нийгэмд хэвийн оролцох чадварт сөргөөр нөлөөлдөг ба хэрэв бактер цусанд орвол зүрхний асуудал болон халдварын шалтгаан ч болох эрсдэлтэй. Өндөр настай хүмүүс онцгой эмзэг бүлэгт тооцогддог гэнэ. 

Эх сурвалж: BBC

 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ7 цаг 45 минутын өмнөХятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?7 цаг 45 минутын өмнө“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв7 цаг 47 минутын өмнөГүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна7 цаг 49 минутын өмнөИраны эсрэг дайнд 37 тэрбумыг зарцуулжээ7 цаг 51 минутын өмнөМогойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг7 цаг 54 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ7 цаг 55 минутын өмнөХувийн сургуулиудын сул суудалд 2810 суралцагчийг хамруулна7 цаг 59 минутын өмнө3613 иргэн 204.9 тэрбумаар хохирчээ8 цаг 1 минутын өмнөАвто замын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэв8 цаг 1 минутын өмнөМонголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!7 сар 8. 12:44Оросууд олимпод, спортод эргэн ирэв7 сар 8. 12:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.