МАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна


11-р сарын 18
14 цаг 26 минут

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Авлигатай тэмцэх газарт шалгуулж, нэр төрөө сэргээлгэх болно гэдгээ намынхандаа мэдэгджээ.

Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарын хийсэн мэдээллээр Ардын намын хэд, хэдэн гишүүн авлигын асуудалд нэр холбогдсон дотор генсек Я.Содбаатар нэр дурдагдсан юм.

Ерөнхий сайд Н.Учралын хувьд “2019 онд Я.Содбаатар төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаагүй” гэж мэдэгдсэн. Гэхдээ Я.Содбаатар нь  2016 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшин ялалт байгуулснаар парламентад УИХ-ын гишүүн болсон байв. Мөн 2018 онд Зам тээврийн сайдаар томилогдож, 2019 онд чөлөөлөгдсөн.  Нам дотроо МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг байв.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүрээллийн хүн тул Засгийн газрын танхимд нь багтаж ажилласан.  Гол нь Ардын намын гишүүд олноороо Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн зургаан хувийн хүүтэй зээл авч, ард иргэдийнхээ боломжийг хулгайлсан асуудалд нэр холбогдоход сайд Я.Содбаатарын хамаарал бүхий компани мөн тус сангаас зээл авсан нь тодорхой болсноор ёс зүйн хариуцлага хүлээж, Засгийн газрынхаа гишүүнээс чөлөөлөгдсөн юм.

Тухайн үед Я.Содбаатар тус хамаарал бүхий компани Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй гэж гүрийсэн ч дараа нь хүлээн зөвшөөрч байв.

Улмаар УИХ-ын 2020 оны сонгуулиас завсарлага авсан. Гэхдээ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх ялалт байгуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон юм. Харин МАН дотор том зодоон үүсэж, 1980-аад оныхныг дарах хөдөлгөөн өрнөсний дараа Я.Содбаатар Тусгаар тогтнолын ордонд ирж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон билээ.  Энэ хугацаанд хамаарал бүхий компани нь төрийн олон тендер авсан асуудал хөндөгдсөн бол төрийн томилгоонд ч хуруу дүрж эхэлснийг хэвлэлүүд олонтаа бичих болсон. Хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Засаг даргаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Жамбалцэрэнг томилуулсан тухай шуугиж буй.  Үндсэндээ нутгийн өөрөө удирдах ёсыг уландаа гишгэж, дээрх томилгоо хийгдсэн.

Харин Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх ажлаа өгөх болсноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх гуравдугаар сард товлон зарлагдах болж буй. Үндсэндээ сонгууль хаяанд тулсан гэж хэлж болно. Иймээс МАН Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараа огцруулах уу, аль эсвэл Ерөнхийлөгчийн сонгууль хугацаа нь тулсан тул гүрийгээд хуучин генсектэйгээ орох уу гэдэг асуудал ойрын хугацаанд босох нь ээ. МАН-ын дарга генсекээ солихгүй гэдэг байр суурь барьж буй. Ямартай ч Х.Нямбаатарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр , Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Ерөнхий сайд хүлээн аваад байна.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгуулав15 минут 52 секундын өмнөМАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна17 минут 55 секундын өмнөХууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг баривчилжээ18 минут 39 секундын өмнөМ банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа20 минут 8 секундын өмнөН.Учрал: Батлан хамгаалах салбарыг эзгүйдүүлэхгүйн тулд Д.Батлут сайдын өргөдлийг хараахан зөвшөөрөөгүй20 минут 47 секундын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ21 минут 54 секундын өмнөН.Учрал: Өнөө шөнө энгийн АИ-92 шатахууныг литр тутамд 150 төгрөгөөр, еврог нь 1000 төгрөгөөр бууруулна23 минут 54 секундын өмнөЦ.Идэрбат: Үхрийн арьсаа тушаасан малчин бүрд арьс ширний урамшууллыг хурдан олгоно25 минут 34 секундын өмнөГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОЁРДУГААР ШАТНЫ ХУРАЛДААН БОЛЛОО36 минут 16 секундын өмнөГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ 3000 МЕТР КУБ БАГТААМЖТАЙ НӨӨЦИЙН АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРЛОО37 минут 3 секундын өмнөАҮЭБЯ: БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАВ3 цаг 14 минутын өмнөЗээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо11 сар 17. 14:48
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.