Н.Хангал: Зохион бүтээх нь өөртөө илүү итгэлтэй болгож суралцах хүслийг төрүүлдэг


4-р сарын 21
16 цаг 33 минут

29 дүгээр сургууль бол сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай хэрэгцээт Монгол дахь ганц сургууль. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус сургуульд “Сонирхолтой байгалийн ухаан” өдөрлөг болно гэх мэдээллийг авч зорьж очлоо. Хаалгыг нь татаж ороход л хүүхдүүд гар даллан мэндэлж, толгой дохин дотно дулаан мэдрэмжээр нэгэнтэйгээ чөлөөтэй харилцах аж.

Байгалийн ухааны багш нар, МУБИС-ийн биологийн ангийн оюутнуудын хамтарсан өдөрлөг эхэлж таван өртөө дамжин сурагчид газарзүй, биологи, хими, физикийн туршилтуудтай танилцав. Мөн 29-р сургуулийн 11-р ангийн сурагчид гарын доорх материалаар туршилт хийж, энгийн цахилгаан хэлхээ байгуулан, танин мэдэхүйн чадвараа сорьж бусдадаа танилцуулав. 

Үүнээс арван нэгдүгээр ангийн сураг н.Хангал  ундааны сав, тариур, зай хураагуур ашиглан дуслын системд вакуум орчин үүсгэж, даралтын ялгааг харуулсан цахилгаан хэлхээ бүтээжээ. Н.Хангал хэлэхдээ бичиж тэмдэглэдэг уйтгартай хичээлээс илүү өөрийн гараар туршилт хийх нь надад маш сонирхолтой санагддаг. Энэ санааг багштайгаа ярилцаж гаргасан. Зүгээр л хийчихье гэж бодоогүй. Жижиг хэсэг бүрд нь анхаарсан. Удахгүй мэргэжлээ сонгоно. Магадгүй байгалийн ухааны чиглэлд суралцах ч юм билүү. Зохион бүтээх нь өөртөө илүү итгэлтэй байж, суралцах хүслийг төрүүлж байна гэв.


Түүний багш, Г.Оюунгэрэл 29-р сургуульд долоо дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр өөрийгөө сорьж,  илүү нарийн, заах арга барил эзэмшихийг хүсэж энэ сургуулийг сонгожээ.  Эхний гурван жил дохионы хэлийг сурах, хичээлээ ойлгомжтойгоор хүргэхийн тулд тасралтгүй судалгаа, туршилт хийсэн тухайгаа хуваалцсан юм. 

Тэрээр, манай хүүхдүүд сонсохоос бусдыг хийж чадна. Аль болох хүүхдүүдийг өөрөөр нь бүтээлгэж, харааны чадварыг хөгжүүлж хичээл орох нь чухал. Физикийн хичээл олон улсын дохио ихтэй учир дэлгэц харж яривал сурагчдад дэндүү уйтгартай. Яах вэ гэж их бодсоны дүнд физикийн электрон жаал хэрэглэгдэхүүнийг авчирсан нь хүүхдүүдийн сонирхлыг татаж би хийж үзье, дараагийн хичээл дээр  ийм туршилт хийе гэх санаачилгыг гаргаж эхэлсэн. 

Ууж байгаа ундааны саваа хүртэл хаялгүй, дахивар хаягдлаар энгийн туршилтыг хийж байна. Сурагчид нэг туршилт, бүтээл хийхээр шийдсэн бол заавал ажиллуулж, үр дүнг нь үзэж  байж  санаа нь амардаг. Залхуурах, хойш суух гэх ойлголт манай сурагчдад байдаггүй бүгд маш тууштай. Ганцаараа хичээгээд болохгүй бол бусадтайгаа ярилцаж, багаар ажилладаг. Манай хүүхдүүд суралцана гэхээс илүү, үүнийг хаана ашиглаж болох талаар боддог гэж Г.Оюунгэрэл багш хэлж байлаа.  



 

Энэ хичээлийн жилд 29-р сургуульд нийт  250 сурагч суралцаж, нэг анги 8-15 хүүхэд хичээллэж байгаа аж. Анх удаа зохион байгуулагдсан “Сонирхолтой байгалийн ухаан” өдөрлөг хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг өдөөн, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлсэн шинэ алхам гэдгийг багш нар онцолж байлаа. Туршилт хийх бүрдээ “би чадна” гэж итгэж суралцаж, бусадтайгаа хуваалцаж буй эдгээр хүүхдүүд чимээгүй ч гэлээ маш тод мөрөөдөж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"4 сар 16. 16:13М.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ4 сар 16. 16:10Шатрын ертөнцөд мэндэлсэн шинэ од - Жавохир Синдаров4 сар 16. 16:07МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар “Лос-Анжелес-2028” Олимпод Монголын багийг ахална4 сар 16. 16:06Хүний нөөцийн мэргэжилтний компьютероос ажилтнуудын мэдээлэл алдагдаж, нэр дээр нь данс нээж, зээл авсан зөрчил илэрчээ4 сар 16. 16:05М.Нарантуяа-Нара: УИХ-ынхаа эсрэг байгаа УИХ-ын дарга огцрох болзлоо хангалаа4 сар 16. 15:57"С.Бямбацогт парламентыг хадган дээр тавиад Ерөнхийлөгчид өглөө"4 сар 16. 15:55УИХ дахь АН дотроо “сөрөг хүчин”-тэй болов4 сар 16. 15:44Хятадын эдийн засаг тооцооллыг давжээ4 сар 16. 15:41"Хаан шалдан байна"4 сар 16. 15:40Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов4 сар 15. 17:23Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов4 сар 15. 17:18
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.