Оюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгуулав


11-р сарын 18
14 цаг 28 минут

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр /2026.11.17/ болж, Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наядаас иргэн бүрд 857 мянган төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах эсэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Х.Оюунбилэг Оюутолгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлэх санал гаргасныг 100 мянга гаруй иргэн дэмжсэн юм. Тодруулбал, 10 хоногийн дотор 100,094 иргэн дэмжсэн байдаг.

Энэхүү өргөдлийг дэмжигчдийг газар зүйн байршлаар ангилбал 49,785 нь нийслэлээс, бусад нь орон нутгаас болон бусад улс орноос ханджээ. Дэмжиж гарын үсэг зурсан тэдгээр иргэдийн олонх нь буюу 71,931 нь эмэгтэйчүүд бол мөн дийлэнх хэсэг нь 20-44 насныхан байжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5.1-д заасан “хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол УИХ авч хэлэлцэхээр заасан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат “Оюутолгойн ногдол ашгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цалинтай ээжүүдэд бүгдийг нь бэлнээр өгөх, эсвэл сургалтын төлбөр, зээл төлөх зэргээр уян хатан зохицуулах боломжтой эсэхийг тодрууллаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал нийтийн өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг уншиж, шийдвэр гаргах таван хувилбар байгааг, аль нэгийг сонгож болохыг тодотгов.

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа, Оюутолгойн ногдол ашиг олгох хугацааг 2027 онд болгож наашлуулсан, ирэх онд 3 их наяд ногдол ашиг манай талд олгохоор хэлэлцсэн гэлээ. Энэ талаар “Оюу Толгой” компани, “Рио Тинто” группээс Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлснийг Сангийн сайд уншиж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд "Оюу Толгой" ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас 2027 онд "Оюу Толгой" ХХК-аас 3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь тус компанийн ирэх онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжаас гадна төлөх дүн байх юм” гэж захидалд тэмдэглэжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, "Оюу Толгой" ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдгээр боломжийг бодит үр дүн болгохоо илэрхийлжээ. Хэлэлцээрийн баг удахгүй ирнэ гэсэн мэдээллийг Сангийн сайд өгөв.

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, хулгай их байгаа учраас иргэд төрд итгэхээ больж, дансандаа авъя гэж байгаа нь зөв өө, гэхдээ бид хуулиа баталсан ч компанийн Төлөөлөн удирдах зөвлөл дэмжихгүй бол хэрхэх тухай тодрууллаа. Мөн Үндэсний баялгийн сангийн хуримтлал, өгөөж, иргэдэд бэлэн мөнгө тараавал үнийн өсөлтөд хэдэн хувь нөлөөлөхийг асуухад, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар, ногдол ашгийг тараавал инфляц 2027 оны сүүлчээр 1-1.8 нэгж хувиар нөлөөлөх болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа, гэхдээ нөхцөл байдлаас хамаарч энэ дүн өөрчлөгдөх магадлалтай хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, 17 жилийн дараа 3 их наяд төгрөгийг авчрах болсонд Засгийн газар, Ажлын хэсэгт талархаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр үүнд УИХ-ын Хянан шалгах түр хороо үүрэг гүйцэтгэсэн, энэ танхимд та бид жилийн өмнө Оюу толгойн асуудлаар сонсгол хийж, тогтоол баталсныг мартаж болохгүй. Эхнээсээ үр дүнгээ өгч байна. Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй Засгийн газрын хийсэн хэлэлцээр цаашдаа ч үр дүнтэй үргэлжлэх учиртай гэсэн юм.

Өргөдөл бол иргэдийн хүсэлт, тэрхүү хүсэлтийн дагуу Байнгын хороод хамтарсан Ажлын хэсэг байгуулж, шийдэл боловсруулах учиртайг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг онцоллоо. Ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх асуудлаар тус байнгын хороонд 7 хоног тутамд 10-аад өргөдөл ирж байгаа нь нийтийн өргөдлийн хүлээлт өндөртэйг илтгэнэ гэв.

Ногдол ашиг хэзээ орж ирэх талаар, иргэдийн гар дээр эргэлдэж буй бэлэн мөнгөний хэмжээг УИХ-ын гишүүн С.Замира тодруулж, үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ ханшийг унагаалгүй барих, хамгаалах бодлого чухал байгааг санууллаа.

Иргэд баялагтаа эзэн байх тухай бүгдээрээ ярьцгаадаг боловч үнэндээ иргэдээ үзэгч болгосон гэж УИХ-ын гишүүн Ц.Баатархүү асуудал хөндөв.

Тэрбээр Үндэсний баялгийн сангийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолсон юм. Уул уурхайн баялгийг ирээдүй хойч үедээ үлдээе гээд Ирээдүйн өв санг бий болгосон. Гэтэл хүү багатай хадгалаад, өөрсдөө гаднаас өндөр хүүтэй зээл авч байгаа нь зохисгүй гэв. Ажлын хэсгээс, Хуримтлалын сангийн 1.5 их наяд төгрөгийг 12.5 хувийн хүүтэй Монголбанканд, Ирээдүйн өв сангийн 1.9 тэрбум ам.долларыг 3.9-4 хувийн хүүтэйгээр гадаадын 3-4 улсын банканд хадгалуулж буй. Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт орж, хуримтлалын сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээл дээр эргэлтэд оруулах эрх зүйн орчин бүрдсэн учраас шинэ гарц, гаргалгааг бий болгохоор төлөвлөж байгаа хэмээн Ажлын хэсгээс хариуллаа.

Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгох нийтийн өргөдөл санаачилсан иргэнд болон гарын үсэг зурсан дэмжигчдэд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц талархахын сацуу Үндэсний баялгийн сангийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох шаардлагатайг холбогдох албаныханд сануулав.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Б.Пунсалмаа, Б.Уянга, Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тэд иргэдээ сонсож, шийдвэр гаргах нь парламентын үндсэн үүрэг гэдэгт санал нийлж, улс төрийн тогтворгүй байдлаас улбаалан иргэд ногдол ашгийг бэлнээр авахыг хүсэж байгааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм.

Эцэст нь Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжиж, баталлаа.

Ингэснээр  Оюутолгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн, Өргөдлийг байнгын хорооны дарга О.Номинчимэг, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, С.Замира, Г.Лувсанжамц, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгуулав15 минут 52 секундын өмнөМАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна17 минут 55 секундын өмнөХууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг баривчилжээ18 минут 39 секундын өмнөМ банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа20 минут 8 секундын өмнөН.Учрал: Батлан хамгаалах салбарыг эзгүйдүүлэхгүйн тулд Д.Батлут сайдын өргөдлийг хараахан зөвшөөрөөгүй20 минут 47 секундын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ21 минут 54 секундын өмнөН.Учрал: Өнөө шөнө энгийн АИ-92 шатахууныг литр тутамд 150 төгрөгөөр, еврог нь 1000 төгрөгөөр бууруулна23 минут 54 секундын өмнөЦ.Идэрбат: Үхрийн арьсаа тушаасан малчин бүрд арьс ширний урамшууллыг хурдан олгоно25 минут 34 секундын өмнөГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОЁРДУГААР ШАТНЫ ХУРАЛДААН БОЛЛОО36 минут 16 секундын өмнөГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ 3000 МЕТР КУБ БАГТААМЖТАЙ НӨӨЦИЙН АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРЛОО37 минут 3 секундын өмнөАҮЭБЯ: БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАВ3 цаг 14 минутын өмнөЗээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо11 сар 17. 14:48
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.