37 дахь удаагийн “Номын баяр” эхэллээ


5-р сарын 16
16 цаг 40 минут

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хаврын номын баяр эхэллээ.

 Энэ удаагийн номын баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байна.

 Гурван өдрийн турш үргэлжлэх 37 дахь удаагийн номын баяр иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилготой.

 Энэ жил номын баярыг “Илүү их уншъя” уриатай зохион байгуулж байна.

 Номын баярын үеэр үзэсгэлэн худалдаа, зохиолч, уншигчдын уулзалт, дотоод, гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг, борлуулалтын уулзалт, шинэ номын нээлт, “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг үйл ажиллагаа болно.

 Жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг номын баярт дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог болсон байна.

Түүнчлэн 35 дахь удаагийн номын баяраас хойш “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас гадаадынханд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлсэн. Энэ хүрээнд 37 дахь удаагийн номын баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцож байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ7 цаг 44 минутын өмнөХятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?7 цаг 45 минутын өмнө“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв7 цаг 46 минутын өмнөГүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна7 цаг 48 минутын өмнөИраны эсрэг дайнд 37 тэрбумыг зарцуулжээ7 цаг 50 минутын өмнөМогойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг7 цаг 53 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ7 цаг 55 минутын өмнөХувийн сургуулиудын сул суудалд 2810 суралцагчийг хамруулна7 цаг 58 минутын өмнө3613 иргэн 204.9 тэрбумаар хохирчээ8 цагийн өмнөАвто замын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэв8 цаг 1 минутын өмнөМонголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!7 сар 8. 12:44Оросууд олимпод, спортод эргэн ирэв7 сар 8. 12:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.