“Ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриан дор зөвлөлдөж байна


4-р сарын 11
12 цаг 37 минут

БОАЖЯ-наас салбарын эрх зүйн орчныг сайжруулж, судалгаа, шинжилгээг өргөжүүлэх, хамгааллын үр ашигтай менежмент нэвтрүүлж, олон улсын сайн туршлагыг дэлгэрүүлэхээр байгаль орчны удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж байна. 

“Ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриан дор болж буй зөвлөгөөний үеэр орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, байгаль хамгаалагч, судлаачдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулж, үүрэг хариуцлагыг чангатгах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг олонд сурталчлан таниулах зэрэг олон талт хамтын ажиллагааны алдаа оноог хэлэлцэж, үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан арга замыг эрэлхийлж байлаа.

Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлал, ой, ус, хүрээлэн буй орчин, цаг уурын салбарын 250 гаруй удирдлага өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа алдаа оноо, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар ярилцаж байна. 

Байгаль орчны доройтол, биологийн олон янз байдлыг хамгаалах, хомсдолыг хязгаарлах, түүх соёл, шинжлэх ухааны давтагдашгүй үнэт өвийг үе дамжуулан үлдээх, байгалийн унаган төрхийг хадгалан, экосистемийн тэнцвэрт байдлыг ханган тогтвортой хөгжлийн үзэл санааг баталгаажуулан хойч үедээ байгаль дэлхий, газар нутгаа өвлүүлэх суурь зарчмын хүрээнд энэ удаагийн зөвлөгөөн бодитой үр дүн өгөхийг БОАЖЯ мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 цаг 14 минутын өмнө"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ4 цаг 15 минутын өмнө"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд4 цаг 18 минутын өмнөХаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ4 цаг 19 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ4 цаг 20 минутын өмнөО.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ4 цаг 20 минутын өмнөНам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв4 цаг 22 минутын өмнөОй, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав5 цаг 23 минутын өмнөЦагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна5 цаг 24 минутын өмнөМИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ5 цаг 25 минутын өмнөҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.