МИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ


4-р сарын 30
13 цаг 30 минут

МИАТ ТӨХК орон нутагт нисэх CRJ-700 маркийн агаарын “Мазаалай” хөлгөө хүлээн авч, өчигдөр Ховд аймаг руу анхныхаа нислэгийг үйлдлээ. 

ЗТХЯ-наас энэ онд зам, тээврийн салбарт Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах зорилт тавьсныг ийнхүү хэрэгжүүлж эхэллээ. 

Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, ЗТХЯ-наас дэвшүүлсэн “Хямд тийз-хүртээмжтэй нислэг” зорилтын хүрээнд өнгөрсөн 2023 онд 9 аймагт орон нутгийн нислэгийг сэргээсэн юм. 

“Мазаалай” агаарын хөлгийн орон нутаг дахь нислэгийн үйл ажиллагааг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нээж үг хэлэхдээ, “Агаарын тээврийн салбарт либералчлал, тэгш, шударга өрсөлдөөнийг дэмжсэний үр дүнд энэ нь салбарын хөгжлийг хөдөлгөх хүч болж байна. Үүний үр дүнд 2023 онд зам, тээврийн салбарт 73 хувийн өсөлт гарсан”-ыг онцоллоо.

Тэрбээр, иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3,5 дахин нэмэгдэж, олон улсын болон дотоодын нислэгийн тариф 2-3 дахин буурч, МИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээж байна гэв. 

Орон нутагт нислэг үйлдэх “CRJ-700” маркийн “Мазаалай” агаарын хөлөг нь 70 хүний суудалтай, бүс нутгийн нислэгт илүү ашиглах тохиромжтой бөгөөд манай улсад энэ төрлийн онгоцны орон нутагт хоёр дахь нислэг нь Ховдын чиглэл болж байна. Тус онгоцоор Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Завхан, Увс, Баянхонгор аймаг руу нислэг үйлдэх юм.

 “CRJ-700” агаарын хөлөг нь ийм төрлийн онгоцуудтай харьцуулахад илүү урт зайтай тул түлш цэнэглэх шаардлагагүй хол зайд нисдэг байна. Бүхээг нь илүү өргөн зохион байгуулалттай тул зорчигчдын суудал болон тээш хадгалах зай сайжирсан. Түлшний зарцуулалтыг бууруулж, хурдыг нэмэгдүүлсэн зэрэг технологийн дэвшилтэт онгоц аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"4 цаг 38 минутын өмнөАльцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай4 цаг 39 минутын өмнөСаналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна4 цаг 40 минутын өмнөЦэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов4 цаг 41 минутын өмнөНэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл4 цаг 42 минутын өмнө26 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ4 цаг 43 минутын өмнөСураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ4 цаг 45 минутын өмнө"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"4 цаг 48 минутын өмнөГазын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов4 цаг 49 минутын өмнөВийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй4 цаг 57 минутын өмнө“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.