“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно


4-р сарын 30
14 цаг 41 минут

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. 

 Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор тус гүйлтийн тэмцээнийг 2014 оноос зохион байгуулсаар ирсэн.  

Энэхүү гүйлтийг бүтэн марафон буюу 42 км, хагас марафон буюу 21 км, 10 км, 5 км, 1.5 км болон тусгай хэрэгцээт олимпийн төрлийн 0.8 км, 0.5 км гэсэн төрлөөр зохион байгуулна. 

Нийт бүртгүүлсэн иргэдийн 50 хувь орчим нь 10 ба түүнээс дээш км-т гүйхээр бүртгүүлсэн байна. Мөн оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.  “Улаанбаатар марафон 2024” үеэр хоолны өдөрлөг зохион байгуулна. Хоолны үйлчилгээ явуулах хүсэлтэй хувь хүн, байгууллагууд "Lemonspice"-тай холбогдож хамтрах боломж нээлттэй гэдгийг “Хай пэй” ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Санчирмаа тодотгов. 

Тус марафонд өнөөдрийн байдлаар Кени, Япон, Герман, Их Британи, Франц, Орос улсын оролцогчид 42 км, 21 км зайд гүйхээр хүсэлтээ ирүүлжээ. Мөн Австрали, Австри, Америк, Англи зэрэг 22 улсын гүйгчид онлайнаар бүртгүүлсэн байна. Нийт онлайнаар 4334 хүн хандсанаас 1678 хүн баталгаажсан байна.

Мөн 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6.00-18.00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана. Тухайлбал, Д.Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун уулзвар, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын авто машины хөдөлгөөнийг хязгаарлах юм. 

Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн онлайн бүртгэл, хураамжийг 5 дугаар сарын 20-ныг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, hipay аппликэйшнаар явуулж байна.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо5 сар 20. 17:16Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ5 сар 20. 17:15Монгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө5 сар 20. 17:13АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ5 сар 20. 17:12Метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ5 сар 20. 17:11Н.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн5 сар 20. 17:10Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов5 сар 20. 17:09Намдаа "гологдсон" түшээд5 сар 20. 17:08Төлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна5 сар 20. 17:07Алдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна5 сар 20. 17:07"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.