Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв


4-р сарын 30
14 цаг 33 минут

Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ хүлээлгэн өглөө.

 

Тэдгээр хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс хүлээн авав. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нам эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлж, амжилт хүсэв. Нам эвслийн удирдлагууд ээлжит сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм.

 Энэ сарын 26-нд Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/,

Энэ сарын 27-нд  ХҮН нам /ХҮН/, Монголын Либерал нам /МЛН/, Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/, Иргэний хөдөлгөөний нам /ИХН/, Ардчилал шинэчлэлийн нам,  Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/,

Энэ сарын 28-нд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Ардчилсан нам /АН/, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/, Монгол Консерватив нам /МКН/, Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШИНЭ нам/, Монголын социал демократ нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам (ДМН), Ард түмний хүч нам, Эх орон нам, Монгол Ардын нам /МАН/, Хөгжлийн хөтөлбөр нам,  Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/, Монгол шинэчлэлт нам /МШН/-ын удирдлагууд тус тус хүсэлтээ өгсөн байна. 

Зүй ёс нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн аж. Сонгуулийн ерөнхий хорооны энэ оны 22 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсэг тус баримт бичгийг нягтлаад, СЕХ-ны хуралдаанд танилцуулна. Уг хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"7 цаг 34 минутын өмнөАльцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай7 цаг 35 минутын өмнөСаналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна7 цаг 36 минутын өмнөЦэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов7 цаг 37 минутын өмнөНэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл7 цаг 38 минутын өмнө26 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ7 цаг 39 минутын өмнөСураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ7 цаг 41 минутын өмнө"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"7 цаг 44 минутын өмнөГазын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов7 цаг 45 минутын өмнөВийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй7 цаг 53 минутын өмнө“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.