Хаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ


4-р сарын 30
14 цаг 36 минут

Байгал Орчин, Аялал Жуулчлалын Яам /БОАЖЯ/-ны ээлжит хурал өнөөдөр болж Ойн Газраас 2024 оны мод тариалалтын төлөвлөлт, 2023 оны үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. 

Хаврын бүх нийтээр мод тарих өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэхээр болсон байна. 

Нийслэлийн гурван байршилд болон аймаг, сумдад тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа гарах аж. 

Нийслэлд: 

  • Тэнгэр Плаза
  • Сүхбаатар дүүргийн Дамбадаржаад байрлах модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн 
  • Тэнгисийн урд талын Ялалтын талбайд болон дүүргүүд өөрсдийн боломжит байршлууд дээр үзэсгэлэн худалдааг гаргах юм байна. 

 Мөн нийслэлийн найман байршилд төрийн 310 аж ахуйн нэгжийн алба хаагчид мод тариад гурван жил болж байгаа ба тарьсан модоо тордож, арчлах нэмж тарих зэрэг ажлууд хийгдэж байгаа аж. 

Ойжуулалт хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг хийж байгаа талаар Ойн газрын дарга Б.Оюунсанаа онцлов. 

  • Доройтсон ойг нөхөн сэргээх, татмын ойг ойжуулах ажлын хүрээнд нийт 2.4 мянган га талбайд дөрвөн сая мод тарихаар төлөвлөсөн. 
  • Цөлжилтийг сааруулж, хамгаалалтын ойн зурвас байгуулах агро аж ахуйн ажлын хүрээнд дөрвөн байршлын 130 га талбайг сонгоод байна. 
  • Хөвсгөл, Завхан, Дорнод аймгийн ойн санг бүртгэх, ойн зохион байгуулалтын ажлыг нийт таван сая га талбайд хийж байна. 
  • Ойн арчилгаа цэвэрлэгээний ажлыг 1.3 мянган га талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна. 
  • Нийт 700 гаруй мянган га талбай ойн хөнөөлт шавжийн голомтлогдсон хэлбэрт байгаагаас 330 мянган га талбайд 1.2 орчим тэрбум модыг хамгаалахаар ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох, хязгаарлах ажлыг зохион байгуулна.
  • Нийт 400 км ойн хээрийн түймрийн хамгаалалтын зурвас байгуулна. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 цаг 13 минутын өмнөАльцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 цаг 14 минутын өмнөСаналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 цаг 15 минутын өмнөЦэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 цаг 16 минутын өмнөНэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 цаг 17 минутын өмнө26 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 цаг 18 минутын өмнөСураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 цаг 20 минутын өмнө"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 цаг 23 минутын өмнөГазын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 цаг 24 минутын өмнөВийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 цаг 32 минутын өмнө“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.